Жирэмсэн үед өндөр өсгийтэй гутал өмсөж болох уу?

11014764_1419879998306521_847742611_nЖирэмсэн хүн өндөр өсгийтэй гутал өмсөж болох боловч энэ нь тийм ч тохиромжтой зүйл биш гэдгийг эмч нар хэлж байна. Жирэмсэний хугацаа ахихийн хирээр ургийн жин томорч, тухайн хүний хүндийн төв өөрчлөгддөг учир өндөр өсгийтэй гуталтай явахад бэрхшээлтэй болж ирдэг. Жирэмсэний эхний гурван сарын хугацаанд хүндийн төв өөрчлөгдөггүй ч өндөр өсгийтэй гутал өмсөх нь илүү их доргилт өгөх хандлагатай байдаг тул умайн булчингийн тонусыг ихэсгэх сөрөг нөлөөтэй гэж байна. Эмч нар ихэвчлэн жирэмсэний 25 долоо хоногтойгоос намхан ултай гутал өмсөхийг зөвлөж байна. Энэ нь ялангуяа нурууны өвдөлт илэрсэн эмэгтэйчүүдэд илүү ач холбогдолтой гэнэ. Жирэмсэний сүүлийн хагасд хүндийн төв өөрчлөгдсөний улмаас унах, бэртэх эрсдэл нэмэгдэг тул анхаарал болгоомжтой байж, өөрийн болон бяцхан үрийнхээ эрүүл мэндийг хамгаалаарай.

эх сурвалж: www.emch.mn

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …