Улсын Ерөнхий прокурорын газарт морин хуур залах ажиллагаа боллоо

26-300x200Билгийн тооллын 17-р жарны Модон хонь жилийн Хаврын тэргүүн сарын шинийн тавны ерөөл дэмбэрэл дүүрэн энэ өдөр Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан прокурорын байгууллагын хамт олныг хүлээн авч золголт хийлээ.

Тус арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч, Төрийн Хууль Цаазын шадар зөвлөх Ц.Бямбацогт, Монгол Улсын Ерөнхий прокурорын туслах, Тамгын газрын дарга Б.Үнэнбат, болон Нийслэл дүүргийн прокурорууд байлцаж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол түмний соёлын чухал өв болсон морин хуурыг дээдлэн төрийн хан хуурыг залах ёслолын дагуу Монгол Улсын прокурорын газарт хуур залах ажиллагаа боллоо.

Хан хуурыг Монгол Улсын Морин хуурын чуулгын морин хуурч Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан А.Даваазориг эгшиглүүлэн цэнгүүлж, аялгуут сайхан ерөөл өргөлөө.

42 52 35 66 72 92

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Авлигын гэмт хэргийн улмаас улсад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, хууль бус хөрөнгө, орлогыг хураах эрх зүйн орчныг чангатгана

Засгийн газрын ээлжит хуралдаан /2026 оны гуравдугаар сарын 25/ өнөөдөр болж  Авлигын гэмт хэргийн улмаас …