Засгийн газрын төлөөлөгч Ч.Чимэдсүрэн Ерөнхий сайдын шийдвэрийг зөрчиж явна /бичлэг/

1424776277_screen-shot-2015-02-24-at-7.40.43-pmМонгол Улсын Засгийн газрын бүрэн эрхэт төлөөлөгч бөгөөд Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн захирагч Ч.Чимэдцэрэнгийн согтуугаар замын цагдаагийн ажилтантай  хэрүүл маргаан хийж байгаа  бичлэг өнөөдөр олон нийтийн цахим сүлжээгээр тарсан байна. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хот дотор том оврын жип машин  унахгүй байх тухай шийдвэр гаргасан. Түүний энэ шийдвэр МАХН-ын дарга Н.Энхбаярын “улаан хамгаалагчид”-ын нэг Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн захирагч Ч.Чимэдцэрэнд хамаарахгүй  бололтой. Ерөнхий сайд энэхүү бичлэгийг үзээд түүнд хариуцлага тооцно гэдэгт итгэж байна.

Дашрамд  дурьдахад  Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн захирагч Ч.Чимэдцэрэн үе үе албан ажлынхаа явцад бор дарсыг хэтрүүлээд хэрэглэчихдэг нэгэн бололтой. Засгийн газар төрийн албан хаагчдынхаа  энэ мэт  ёс суртахуунгүй байдалл анхаарах цаг нэгэнт болжээ.


Эх сурвалж: tsag.mn

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …