Ерөнхийлөгчийн өгсөн 118 мянган төгрөгийн бэлгийг чамлах ёстой юу

thumb_sizeЖил бүрийн цагаан сараар Монгол Улсын Ерөнхийлөгч өндөр настнуудад гарын бэлгээ хүргүүлдэг уламжлалтай. Тэгвэл энэ жилийн бэлэгний зургийг хэн нэгэн олон нийтийн сүлжээнд байршуулснаар асуудалд мандав.

Энэ жилийн “Монгол Улсын Ерөнхийлөгчийн бэлэг-2015” гэсэн бичигтэй бэлгийн цэнхэр хайрцагт нийтдээ 118 мянган төгрөгийн бэлэг багтжээ.

Тодруулбал 9-ийн тоог бэлгэдэж 9 төрлийн зүйл багтаадгаас үүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хонин жилийн шинийн 1-нд зориулсан мэндчилгээ, алд цэнхэр хадаг, цаг тооны бичиг, “Алтан говь” шоколад, цагаан идээний дээж ааруул, ёотон, савлагаатай ногоон цай, цэвэр хонины ноосон дээлийн даавуу байв.

Гэтэл энэхүү бэлгийг зарим иргэд чамлаж, зарим нь бүр “хүн хуурсан бэлэг” хэмээн ихэд голж, ийм юмнуудыг хэн ч хаанаас ч авчихна гэх зэргээр сэтгэгдлүүдээ илэрхийлсээр байна.

Өнгөрсөн жилийхээс өөрчлөгдсөн зүйл гэвэл дээлийн торго өгдөг байснаа болиод энэ жилийхэд ноосон даавуу өгсөн байна. Ер нь бол бэлгийн багцад дандаа үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг шингээсэн байдаг.

Манайхан ер нь туйлшрахдаа амархан улс. Уул нь “бэлгийн дээд нь сэтгэлийн бэлэг” гэдэг атлаа залуу хүмүүс маань Монгол Улсын Ерөнхийлөгчийн өгсөн бэлгийг мөнгөөр хэмжиж, голж шилж байгаа нь харамсмаар.

Гэтэл “Ерөнхийлөгч маань бэлэг өгсөн” хэмээн баярлан суугаа азай буурлууд цаана чинь олон байна шүү дээ.

Б.Цэцэ

Эх сурвалж: Buzznews.mn

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …