Цистит буюу нянгийн гаралтай давсагны үрэвслийг дарах олон аргуудыг бид бүсгүйчүүддээ зориулан нийтлэж байсан. Харин энэ удаад нянгийн гаралтай энэ хурц үрэвслийг хэрхэн ардын аргаар эмчлэх тухайд хүргэж байна.
-Аяга бүлээн сүүнд хусны давирхайгаас 5-10 дусааж сайн хутгаад өдөрт 3 удаа юм идэхээсээ өмнө стаканы 1/3-ээр ууна. Курс эмчилгээ нь нэг сар.
-Шээхэд чинэрч өвддөг бол өргөст хэмхийн үрийг нунтаглаж, 2 цайны халбагыг стакан буцалсан усанд хийж зөөлөн гал дээр 15 минут чанаад гал дээр 30 минут идээшүүлнэ. Шүүсэн хандыг өдөрт 3 удаа юм идэхээсээ 30 минутын өмнө стаканы 1/3-ээр ууна. Курс эмчилгээ нь 45 өдөр.
-Доороосоо даарснаасаа давсаг өвдөх юм бол нэг хоолны халбага эгэл шарилж дээр 1 стакан ус хийж 15 минут буцалгана. 30 минут идээшүүлээд 100гр хөх тарианы гурил хийнэ. Ингэхэд нялцгай зуурмаг болдог бөгөөд үүнийгээ 1-2 өдөр давсаган тушаагаа тавина.
-Гурван толгой сармисыг жижиглэж дээр нь 300гр цагаан дарс хийгээд 15 минут зөөлөн гал дээр буцалгана. Унтахын өмнө үүнээс нэг хоолны халбагаар ууна.