​Төгрөг, Доллар, Алтны хадгаламжийн аль нь ашигтай вэ? Эсвэл Хувьцаа юу?

2c28cffe8b527b15e50ba869539f564902f4afa3Хүмүүс мөнгөө аль болох хурдан өсгөхийг хичээдэг. Энэ талаараа бидэнд ирүүлдэг асуултуудыг нэгтгэн бид тус бүрд нь хариулт өгч байна.

1.Мөнгөө өсгөх ямар ямар хувилбарууд байдаг вэ? Мөнгөө яаж өсгөх вэ, Мөнгөө өсгөх арга зам

Хүмүүс мөнгөө өсгөх доорх нийтлэг хэлбэрүүд байна.

  • Банкинд мөнгөө хадгалуулах
  • Хувьцаа худалдан авах
  • Хувиараа бизнес эрхлэх
  • Үл хөдлөх хөрөнгө худалдан авах хэлбэрүүдээр өсгөж байна.

Банкинд мөнгөө хадгалуулахад Бидний өмнө:

  1. Төгрөгөөр хадгалуулах
  2. Гадаад валютаар хадгалуулах эсвэл
  3. зарим банкны санал болгож буй Алтны хадгаламж хэлбэрээр хадгалуулах

гэсэн 3 сонголт байдаг.

Эдгээрийн аль нь ашигтайг харьцуулан тайлбарлая. Мөн Банкинд мөнгө хадгалуулах 3 хувилбарыг тус бүрт нь дэлгэрүүлэн тайлбарлана.

Тайлбарлахдаа хүмүүсийн асуусан асуултуудад үндэслэх болно. Харин хувиараа бизнес эрхлэх, үл хөдлөх хөрөнгийн арилжааны талаар бид мэдээлэл өгөхгүй.

2.Аль сонголт нь илүү ашигтайг яаж мэдэх вэ?

Зөв сонголт хийхийн тулд тус бүрийн онцлогийг мэдэх нь чухал.

Ихэнхи хүмүүс “төгрөгийн хадгаламж” нээдэг бөгөөд энэ нь Валютын болон Алтны хадгаламжаас илүү өндөр хүүтэй , өгөөж нь тогтвортой байдаг. Харин “Валютын хадгаламж” нь төгрөгийн хадгаламжаас хүү багатай.

Хүмүүс төгрөгийн ханшийн уналтаас болоод Валютын хадгаламж нээлгэх нь бий. Гэвч гадаад валютын ханш тогтмол өсч байдаг зүйл биш. Төгрөгтэй харьцуулсан ханш нь нэг үе өсдөг ч, заримдаа бууж хэлбэлзэж байдаг. ”Алтны хадгаламж” алтны үнийн хэлбэлзлэлийг даган мөн адил өсч, буурч байдаг. Харин Алтны хадгаламжид зарим банк үүн дээр нэмж хүү тооцдог. Гэхдээ мэдээж Алтны хадгаламийн хүү нь төгрөгийн хадгаламжаас бага.

”Хувьцаа”-ны ханш бас л хувьцааны эрэлт, нийлүүлэлтээс шалтгаалан хэлбэлзэж байдаг. Хувьцааны онцлог нь ханшийн өсөлт бууралтаас гадна хувьцаат компаниуд ногдол ашиг өгөх нь бий.

Товчхондоо төгрөгийн хадгаламж хүүгээрээ тогтвортой, баталгаатай өсөж байдаг бол бусад мөнгө өсгөх сонголтууд (Валют, Хувьцаа) байнга өсөх баталгаа байдаггүй.

Хэдий баталгаагүй ч валют, хувьцаа өсөх үеийг урьдчилан тооцож чадна гэж бодож байвал төгрөгийн хадгаламжаас илүү ашиг олох боломж бид бүгдэд бий. Хэрэв та валют, хувьцааны үнийн хэлбэлзлэлийг урьдчилан тооцож чадахгүй бол хамгийн тогтвортой, баталгаатай “Төгрөгийн хадгаламж”-ийг сонгох нь зүйтэй.

Хүн бүхэн дээрх хувилбаруудын аль нь илүү ашигтайг мэдэхийг хүсдэг. Үүний тулд өнгөрсөн жил (2014/2/11 – 2015/2/11) алийг сонгосон нь илүү ашигтай байсныг доорх графикаас харна уу? 2014 оны 2 сард Та аль сонголтыг хийх байснаа эргэн санана уу?

График зурахдаа

  • хүү тооцох ёстой бол хүүг нь тооцсон
  • ханшийн зөрүүнээс ямар хэмжээний ашиг алдагдал хүлээж байсныг тооцсон
  • Бүгдийг төгрөгт шилжүүлсэн. Болно.

ab0914e9ea639954bc9644b01143582b

 

ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ?

 

Эх сурвалж: www.mongo.mn

 

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …