Хэрхэн жирэмслэх вэ?

pregnancy1Жирэмсэн болох нь хорвоо дээр хамгийн амархан зүйлсийн нэг мэт санагдаж болох боловч зарим хүмүүсийн хувьд тийм биш юм. Хэрэв  жирэмсэн болохгүй байгаа бол зөвхөн та биш олон хосууд сар болон жилээр жирэмсэн болохоор оролдож байдгийг ойлгох хэрэгтэй. Хамгийн гол нь эмэгтэй хүний өндгөн эс гадагшлах үеийн ойролцоо бэлгийн харьцаанд орохийг зөвлөдөг байна.Зарим хосууд анх удаа бэлгийн харьцаанд оронгуутаа жирэмсэн болдог (хэдийгээр тэд хүүхэдтэй болохыг хүсч байсан эсвэл хүсээгүй байсан ч хамаагүй ). Гэтэл зарим хосууд олон сар жилийн турш оролдоод ч жирэмсэн болж чадахгүй байх тохиолдол байдаг.

Жирэмсэн болох хугацааг тооцох
Хүмүүс ихэвчлэн эмэгтэй хүний биений юмны хоорондох буюу үр тогтох магадлалтай хугацааг тооцон хүүхэдтэй болохыг оролддог. Тэд эмэгтэй хүний өндгөн эс гадагшлах өдөр эсвэл нэг өдрийн дараа болон өмнө бэлгийн харьцаанд орох хэрэгтэй гэдэг.
Судалгаагаар хүүхэдтэй болохыг хүссэн эрүүл эмэгтэйчүүд өндгөн эс гадагшлах өдөр болон өмнөх таван хоногт бэлгийн харьцаанд орвол жирэмслэх магадлал хамгийн өндөр байхыг тогтоосон. Эр бэлгийн эс зарим хүмүүсийн боддогоос удаан хугацаагаар амьдарч чаддаг. Харин эм бэлгийн эс илүү хурдан алга болдог байна.
Бэлгийн харьцаанаас гурав хоногийн дараа эр бэлгийн эс идэвхтэй сэлэх хөдөлгөөн хийж шинэ гарсан өндгөн эстэй нийлж үр тогтоож чаддаг. Харин овуляц буюу өндгөн эс гадагшилсны дараах нэг дэх хоногт өндгөн эс эр бэлгийн эстэй тааралдахгүй бол хоёр болон гурав дах хоногт хөгширсөн өндгөн эс шинэ эр бэлгийн эстэй нийлсэн ч үр тогтож чаддаггүй байна.

Овуляц хэзээ явагддаг вэ?
Хэдийгээр тав хоногийн багцаатайгаар овуляц хэзээ болохыг таамаглаж байгаа ч гэсэн яг тодорхой тогтоох нь түн түвэгтэй асуудал юм. Таны өндгөн эс гадагшлах болон үр тогтох “цонх “ буюу жирэмсэн болох хамгийн магадлалтай хугацаа байнга өөрчлөгдөж байдаг. Энэ нь яг л “хөдөлгөөнт бай” шиг.
Хуучин баримтлалаар жирэмсэн болох дундаж хугацааг биений юмны мөчлөгийн 10 аас 17 дах хоногийн хооронд гэж үздэг байсан. Гэвч энэ бол тойм баримжаа бөгөөд эмэгтэй хүн болгонд харилцан адилгүй өөр өөр байдаг байна. Судлаачид эмэгтэйчүүдийн 17 хувьд үр тогтох хугацаа нь биений юмны мөчлөгийн долоо дах хоногт, харин 2 хувьд биений юмны мөчлөгийн дөрөв дэх хоногт үр тогтох хамгийн тохиромжтой хугацаа байдгийг тогтоосон байна.
Судлаачид мөн биений юм нь тогтвортой ирдэг эмэгтэйчүүдийн овуляц хожуу явагддагийг илрүүлжээ. Хожуу овуляцийн улмаас эмэгтэйчүүдийн 4 өөс 6 хувьд үр тогтох боломжтой хугацаа биений юмны мөчлөгийн 28 дах хоног орчимд байдаг байна.

Яаж жирэмсэн болох вэ? Нэмэлт зөвлөгөө
Овуляцийн хугацаа маш өргөн хүрээтэй, тэгээд ч магадлалтай таван хоногийг тогтоож чадахгүй байгаа тохиолдолд та залуу, эрүүл эмэгтэй бол яаж жирэмслэх вэ? гэдэгт санаа зовоод хэрэггүй.
Хэрэв хэвийн эрүүл хосууд жирэмсэн болохыг хүсвэл сайн амарч “үр тогтох цонх” гэсэн ойлголтыг мартах нь зүйтэй. Долоо хоногт хоёроос гурван удаа хамгаалалтгүйгээр бэлгийн харьцаанд орж байх хэрэгтэй бөгөөд энэ нөхцөлд үр тогтох хугацаа таарах магадлал хамгийн өндөр байдаг.
Хэрэв нэг жилийн хугацаанд жирэмсэн болохгүй бол танд болон таны гэр бүлийн хүнд үргүйдлийн асуудал байж болзошгүй тул эмчид хандаарай.

www.emch.mn

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …