Хакухо бэлтгэл дээр Ичиножёо, Тэрүнофүжи хоёртой барилджээ

habel01-625x264Мэргэжлийн сумогийн Хару башёгийн өмнөх бэлтгэлээ ёкозүна Хакухо М.Даваажаргал эхлүүлж, зарим дэвжээгээр зочилж эхэлжээ. Өчигдөр Хакухо Минато дэвжээнд очиж бэлтгэл хийхдээ Ичиножёо А.Ичинноровтой дөрвөн удаа барилджээ. Энэ дөрвөн барилдаанд Хакухо гуравт нь давсан бол Ичиножёо нэг удаа аваргыг түрж гаргасан байна.

Минато дэвжээнд Хакухогоос гадна шинээр секивакэ цол хүртээд буй Тэрүнофүжи зочлон, бэлтгэлээ хийжээ. Хакухо Тэрүнофүжитэй гурван удаа барилдахдаа гурвууланд нь давсан байна.

Хару башё гуравдугаар сарын 8-22-нд явагдана.

habel02-625x305

Эх сурвалж:

Санал болгох мэдээ

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатар марафон” олон улсын гүйлт тавдугаар сарын 24-ний өдөр …