Олон улсын эмэгтэйчүүдийн өдөрт зориулан “Монголын сайхан ээжүүд” тоглолт  болно

11008382_848421548549287_5575705841357009555_n1

Эхчүүд, эмэгтэйчүүдгүйгээр энэ хорвоог төсөөлөхийн аргагүй.  Агуу их улс төрчид, гарамгай цэргийн жанжид, спортын шилдэг тамирчид  ээжээс төрөн гардаг.   Монголчууд  бид дэлхийн улс орнуудаас  дуулах  дуундаа эжий ааваа магтан  дуулддаг цөөн ард түмний нэг.  Тиймдээ ч  ижийн тухай дууг дуулан, дуулсан дуундаа уярч эжий аавыгаа хайрлан хүндэлдэг билээ.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, СТА, дуучин, хөгжлийн зохиолч Н.Баасандорж  Олон улсын Эмэгтэйчүүдийн баярын өдрийг тохиолдуулан  Монголчууддаа  зориулан  “Монголын сайхан ээжүүд”  тоглолтын  Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан  3 сарын 5-ны өдөр  “Ub palace”-т 19:00 цагт зохион байгуулахаар болжээ. Энэхүү тоглолтонд Н.Баасандорж “Зөн билэгтэй ээж минь”, Ээжийгээ ачлахсан” зэрэг ая дуугаа өргөхөөс гадна  СТА дуучин Л.Банзрагч, Т.Батсайхан, Л.Чулуунбаатар, Я.Гэрэлчулуун, Ё.Батмөнх нар оролцон ая дууны цэнхэр хадагаа өргөх бол,  залуу дуучин Б.Болд, Э.Чинбаяр, Д.Найдандорж, Н.Буяндэлгэр нар оролцон ая дуугаа дуулах ажээ.

Мартын 8-ны өдрөөр эхчүүдээ баярлуулахыг хүсвэл та бүхэн “Монголын сайхан ээжүүд”  тоглолтыг үзүүлээрэй.

Дэлгэрэнгүй мэдээллийг 9111-8703, 8886-8823, 9916-0774   утсаар авна уу, тасалбарыг 1900-1905  дугаарын утсаар үнэгүй хүргэнэ.

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр …