“Эмэгтэйчүүд ёс суртахуунаар манлайлна” Үндэсний чуулган болно

brillliant 1000Эмэгтэйчүүдийн “Бриллиант” клубээс “ЭМЭГТЭЙЧҮҮД ЁС СУРТАХУУНААР МАНЛАЙЛНА” Үндэсний чуулганыг Монголд анх удаа зохион байгуулах гэж байна. Тус чуулган нь охид, оюутан охид, залуу ээж гэсэн гурван өөр насны ангиллаар зохион байгуулагдах юм.

“ЭМЭГТЭЙЧҮҮД ЁС СУРТАХУУНААР МАНЛАЙЛНА” Үндэсний чуулганы гол зорилго нь эмэгтэй хүн бол цэвэр ариун, халамж төгс, оюунлаг мэргэн, ажилч хичээнгүй, хүнлэг энэрэнгүйн хамгийн гол илэрхийлэл бөгөөд энэ бүхнийг гэр бүл, хамт олон, нийгэмд түгээн дэлгэрүүлэх нь Монгол эмэгтэйчүүдийн улс орондоо оруулж буй маш том хувь нэмэр, хамгийн чухал үүрэг юм гэдгийг таниулан, ухамсарлуулахад оршино.

Тус чуулган нь Улаанбаатар хотод 3 дугаар сарын 20-ний өдрийн 15:00 цагт Тусгаар Тогтнолын Ордонд “1000 ОХИДЫН ЧУУЛГАН”-аар эхлэх бол 4 дүгээр сарын 20-ний өдөр “1000 ОЮУТАН ОХИДЫН ЧУУЛГАН”, мөн 5 дугаар сарын 20-ний өдөр “1000  ЗАЛУУ ЭЭЖИЙН ЧУУЛГАН”-аар үргэлжлэнэ.

Чуулганы үеэр Улаанбаатар дахь төв “Бриллиант” клубээс 1000 эмэгтэйг 3 сар дараалан гурван насны ангиллаар урьж оролцуулах ба Монгол улсын бүх аймаг дахь салбар “Бриллиант” клубүүд нь тус бүр 100 эмэгтэйг тус үйл ажиллагаандаа хамруулан яг нэг өдөр, нэг цагт, нэгэн сэдвийн дор чуулганыг зохион байгуулах аж. Энэ мэтчилэн чуулганд Монгол орны өнцөг бүрээс 10 000 эмэгтэйг нэгэн зорилго, хүсэл тэмүүлэл дор “Бриллиант” клуб нэгтгэх болно.

 

Д.СУГАРМАА

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Утаа, түгжрэл зэрэг нийслэлийн асуудлыг шийдэхийн төлөө Ерөнхий сайдын Шуурхай штаб ковидын үе шиг ажиллана

Монгол Улсын Засгийн газар 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил”-ээр зарласан. Энэ хүрээнд …