Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл П.Баярмагнайг Гүйцэтгэх захирлаар томиллоо

11040784_397678603737130_742521418_n

МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн ээлжит хурал өчигдөр /03.02/ боллоо. МСНЭ-ийн Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтын зарын дагуу ирсэн материалуудтай танилцсаны үндсэн дээр Пунцагийн Баярмагнайг Гүйцэтгэх захирлаар томиллоо.

П.Баярмагнай нь удам дамжсан сэтгүүлч бөгөөд 1999 онд МСНЭ-д гишүүнээр элссэн, хэвлэл мэдээллийн салбарт цөөнгүй жил ажиллаж буй туршлагатай нэгэн юм. Тэрбээр АНУ-ын Уолдроф коллеж, Денвер семинар сургуулийг тус тус дүүргэсэн, Олон Улсын Пресс Клубуудын дэд ерөнхийлөгчөөр ажилладаг бөгөөд  олон улсын түвшний хэд хэдэн төслийг амжилттай хэрэгжүүлжээ.

 

МСНЭ-ийн Ажлын албанаас  бидэнд мэдээллээ.

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Таван сарын хугацаанд мопед, суррон, скүүтертэй холбоотой 754 осол бүртгэжээ

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмч нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ГССҮТ-ийн эмч …