Эрэгтэйчүүдэд бас цэвэршилтийн үе гэж бий

menopauseЕрөнхий

Цэвэршилт буюу тодруулбал бие махбодын физиологийн насны өөрчлөлт явагддаг цэвэршилтийн үе нь эрэгтэй эмэгтэй хvн бvрийн  амьдралын жам ёсны үе шат юм. Ялгаа нь зєвхєн энэ єєрчлєлт нь эрэгтэй хүнд эмэгтэй хvнээс хожуу, 50-60 насанд аажмаар явагддаг. Энэ vеэр эр бэлгийн үндсэн даавар болох тестостероны тvвшин буурснаас болж бэлгийн идэвх аажмаар буурдаг.

Шалтгаан

Нас ахих үед эрэгтэй хvний тархины чухал хэсгvvдийн нэг болох гипоталамуст зvй ёсны өөрчлөлт явагддаг. Энэ нь vндсэн дотоод шүүрлийн булчирхай болох гипофизын үйл ажиллагааг зохицуулагч эрхтэн юм. Єєрчлєлтийн vр дvнд эр бэлгийн булчирхай болох төмсөгний үйл ажиллагааг дэмжигч  дааврын боловсруулалт алдагддаг. Yvнтэй зэрэгцэн  төмсгөнд єєрт нь насны өөрчлөлт гарч эд нь аажмаар холбогч болон өөхөн эдээр солигддог. Энэ бvгд хийлээд  тємсєгний тестостерон боловсруулалт буурахад хvргэдэг. Тестостерон нь эр хүний бие махбодид төмсөг, түүний дайврууд, үрийн цэврүү болон түрүү булчирхайн үйл ажиллагааг зохицуулж байдаг. Тэрээр эр бэлгийн эс боловсролтыг дэмжиж, мєн либидо, бэлгийн сэрэл ба  дур ханалтын идэвжилтийг тодорхойлж байдаг. Даралт ихсэх өвчин, судасны хатуурал, чихрийн шижин, архидалт зэрэг дагалдах өвчнvvд нь багагvй чухал  нөлөөтэй байдаг.

Явц

Гол тєлєв эрэгтэй хүнд  цэвэршилтийн шинж тэмдэг нь хөгшрөлтийн шинжтэй хамт аажмаар илэрдэг. Гэхдээ эр хvйсний тєлєєлєгчдийн арваас хоёрт нь “цус хєєрєх” мэдрэмж тєрж, халуу оргин, хөлөрч, зүрх дэлсэн ( зүрхний цохилт түргэсэх ), агаар дутагдах мэт болж, толгой эргэх, цээжний зүүн хэсгээр шархирч євдєх зэрэг шинж илэрч болдог. Үе үе даралт  нь ихсэн, цочромтгой, уур уцаартай болж, ой тогтоолт болон ухаан бодлоо тєвлєрvvлэх чадвар нь муудна.

Ихэнх эрчүүдэд хямралын  нас  нь 50-55 –ын хооронд эхэлдэг. Энэ үед эрэгтэй хvн бэлиг эрхтэний  хөвчрөл буурсантай холбоотойгоор єєрийгєє бvрэн чадвартай биш болсноо мэдрэн шаналж эхлэдэг. Энэ байдалд байнга анхаарлаа тєвлєрvvлснээр байдлыг улам хүндрүүлсээр өвчин болон хувирах боломжтой. Бэлгийн үйл ажиллагааны алдагдал  нь эрчүүдийн 80%-д нь дур хүсэл буурах, бэлгийн сулрал хэлбэрээр ажиглагддаг. Энэ нь хөвчрөл сулрах, хэт хурдан үрийн шингэнээ гаргах мєн дур ханалт алга болох байдлаар илэрдэг. Үүний зэрэгцээ мєн эр бэлгийн эсийн боловсролт буурна. Иймээс 65-70 наснаас ахмад эрчүүдэд үр тогтоох чадвар ( ховор тохиолдлыг оруулахгvй бол ) байдаггvй.

Тестостероны боловсролт бууралт нь ялангуяа түрүү булчирхайн үйл ажиллагаа алдагдах болон бүтцийн өөрчлөлтєєр тодорхой илэрдэг.  Иймээс эрэгтэй хvний цэвэршилтийн үеийн ноцтой асуудал нь  түрүү булчирхай -н томролт юм. Түрүү булчирхайн томролтын анхны шинжүүд бvр 30-40 насанд ч илэрч болдог. Түрүү булчирхайн томролт нь 50 насанд эрэгтэйчvvдийн 50%, 60 насанд 60%, 70 насанд 70% тохиолддог. Дотоод шүүрлийн алдагдал нь арьс, булчин улбагар болох, эмэгтэй хэлбэрээр өгзөг, гуя, цээжээр єєхлєх, бамбай булчирхайн үйл ажиллагаа алдагдах байдлаар  илэрдэг.

Эмчилгээ

Дааврын жам ёсны өөрчлөлтийг өвчин мэтээр ойлгох үндэс байхгvй. Эрэгтэй хүнд энэ нь гол тєлєв маш аажмаар явагддаг. Тэгээд ч  бэлгийн булчирхайн үйл ажиллагааны бууралттай зэрэгцэн тусгай дотоод механизм үйлчилж эхлэн  бие махбодыг явагдаж буй өөрчлөлтєд аажмаар дасгаж байдаг. Иймээс дийлэнх олонх эрчүүдэд бие махбодийн дааврын өөрчлөлт нь биеийн байдалд ч, ажиллах чадварт ч нөлөөлдєггvй. Тэр тусмаа эрэгтэйчүүдийн цэвэршилт нь цаг зуурын  байдал юм. Ихэвчлэн 2-4 жил үргэлжилдэг. Зохистой хандлагатай vедээ эрчүүдийн цэвэршилт нь  ноцтой үр дагавар  үлдээлгvйгээр мєн янз бvрийн хямрал vvсгэлгvйгээр явагдаж єнгєрдєг. Иймээс хэрэв та бие махбодид тань явагдаж буй өөрчлөлтийг мэдэрсэн бол бvхнээс тvрvvнд цэвэршилт нь бvрэн бvтэн амьдралын төгсгөл биш бєгєєд харин энэ vед єєрийн сэтгэл мэдрэл болон сэтгэл хөдлөлийн тэнцвэрийг хадгалах нь маш чухал  юм гэдгийг ойлгох хэрэгтэй. Чухам  тухайн хэсгийн хямрал нь цэвэршилтийн хам шинжийн  vндсэн асуудлыг бvрдvvлж байдаг шvv дээ.

Та болон таны ойр дотныхны хоорондын хэвийн харьцааг хадгалах мєн бие махбодид гарсан  єєрчлєлтєд тэнцвэртэй хариу єгєх  нь таны эрүүл мэндийг бvрдvvлэх гол хvчин зvйл  юм. Гэвч ямар нэг євчтэй байгаад тэр нь хурцдах эрсдэл байгаа учир эмч нар дөчин нас хvрсэн  бүх эрчүүдэд, vе vе эрэгтэйчүүдийн эмч  болон дотоод шүүрлийн эмчид  хандаж урьдчилан сэргийлэх  үзлэгт орж байх, харин  өөрийн биед өвчний өөрчлөлт гарахыг мэдэрсэн даруйдаа  яаралтай мэргэжлийн тусламж авахыг хатуу зєвлєдєг. Үзлэгийн үед  бэлгийн эрхтнүүдийн судасны доплерограф болон  дааврын шинжилгээ  хийлгэх шаардлага гарч болно. Тестостероны боловсролт бууралт нь түрүү булчирхайн томролт болон түрүү булчирхайн өмөн үүсэх эрсдэлийн хvчин зvйл болдог тул бөєр шээс бэлгийн эмчид тогтмол үзүүлж зєвлєгєє авч, шинжилгээ хийлгэж байх хэрэгтэй. Vvнд шулуун гэдэсний хуруугаар тэмтрэх үзлэг, түрүү булчирхайн өвөрмөц эсрэг төрөгч тодорхойлох шинжилгээ ордог.

эх сурвалж: emch.mn

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …