Өнөөдөр болох үйл явдал

today09:00 цагаас ЦССҮТөвийн байранд Оюутны өдрөөр Монголын Оюутны Холбоо, Цус Сэлбэлт Судлалын Үндэсний төвтэй хамтран “Амьдрал бэлгэлье.” цус хандивлах аяны нээлт болно. Утас 90070003


11.00 цагт АСА циркт Дэлхийн 12 орны 60 гаруй циркийн жүжигчин оролцох “Дэлхийн цирк Монголд” тоглолтын Хэвлэлийн бага хурал болно. Тоглолт гуравдугаар сарын 23-нд эхэлнэ.


11.00 цагаас Японы Засгийн газрын хөрөнгө оруулалтаар Ховд аймагт Жүдо бөхийн ордон барих болсон талаарх хэвлэлийн бага хурал болно. Хаана: Монгол дахь Японы элчин сайдын яам. Утас: 99119118


10.00-14.00 цагийн хооронд Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Улаанбаатар хотын үйлдвэрүүдтэй танилцана. Ингэхдээ Засгийн газрын бондын эх үүсвэрээс хөнгөлөлттэй зээлд хамрагдсан болон хамрагдаагүй үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцах юм. Холбогдох утас: 88022804, 88989878


11.40 цагт МУБИС-ийн Урлаг, Биеийн тамирын суруульд ШАТРЫН БАГШ, ДАСГАЛЖУУЛАГЧ-ийн анги нээх нээлтийн үйл ажиллагаа хичээлийн Б-байрны Номын сангийн танхимд болно. Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд төрийн түшээд, Монголын шатрын нэрт мастерууд, сургуулийн удирдлагууд хүрэлцэн ирж оролцоно. Утас: 99896066

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …