Самар түүж, бэлтгэх хугацаанд өөрчлөлт орууллаа

32_ed68b2e61db6012af8385e06298e1dbc892d005fБОНХАЖ-ын сайдын зөвлөлийн өнгөрсөн сарын 9-ний өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн самар түүх, самар түүх хугацаанд өөрчлөлт оруулсан. Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журмын 3.7-д заасан хуш модны самрыг аравдугаар сарын 15-наас дараа оны гуравдугаар сарын 15-ны хооронд бэлтгэнэ гэсэн байдаг.

Энэ жил хур тунадас багатай, хуурайшилт ихтэй байгаа учир хоёрдугаар сарын 10-ны өдрөөр тасалбар болгон өөрчиллөө. Тиймээс  2015 оны хоёрдугаар сарын 24-ны өдрөөс хойш Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны А-361 дугаар тушаалыг үндэслэн шинээр ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар самар түүж бэлтгэх гэрээ хийх, ойн дагалт баялаг ашиглах эрхий бичиг нэмж олгохгүй  гэсэн үг юм. Ойн тухай хуулийн 38.5.-д ”Хушны самрын дунд ургацтай жилд зөвхөн ахуйн зориулалтаар, их ургацын жилд аль ч зориулалтаар ашиглахыг зөвшөөрнө” гэж заасан байдаг тул ойн дагалт баялаг, ашиглах хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрх бүхий мэргжлийн байгууллага хушны самрыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүх боломжтой.

Ингэхдээ улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 21.1.13,Засгийн газрын 2011 оны зургадугаар сарын 29-ний 199 дүгээр тогтоолын 11.1.12-т “ховор ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэн гадаадад гаргахад тухайн үеийн хуурай жингийн килограмм тутамд 3000 төгрөг төлж тусгай зөвшөөрөл авна” гэж заасан байдаг.

Өнгөрсөн онд үйлдвэрлэлийн зориулалтаар хуш модны самар бэлтгэх зөвшөөрлийг Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө, Мандал сум болон Төв аймгийн Мөнгөн морьт сумдад олгосон. Тус сумдын засаг дарга нар ойн дагалдах баялагийн эрхийн гэрчилгээтэй, байгалийн баялаг ашигласан төлбөрөө төлсөн, самраа үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэх гэрээтэй болон тэмдэгтийн хураамжаа төлсөн 12 аж ахуй нэгжид самар түүж, бэлтгэх гэрээ байгуулсан ажээ. Самрыг боловсорч гүйцэхээс нь өмнө түүвэл хуш модонд сөрөг нөлөө үзүүлдэг байна. Түүхий болц гүйцээгүй боргоцой нь мөчрөөс  амар салж унадаггүй учраас түүж бэлтгэхдээ модны гол ишийг мунаар хүчтэй цохиж, мөчрийг хугалж  авдаг. Энэ нь хуш модны гол иш, титмийг гэмтээдэг байна.

Самар ургадаг хушин ойн нийт талбай 683.9 мянган га, нөөц 120,8 сая  шоометр бөгөөд Монгол улсын байгалийн ойн талбайн 5,6 хувь, ойн нөөцийн 9,2 хувийг эзэлдэг. Хушин ой нь усыг зохицуулан хамгаалах, цэвэршvvлэх, хєрсийг элэгдэл эвдрэлээс хамгаалах, уур амьсгалыг зєєлрvvлэх, хvлэмжийн хийг шингээх, амьтан, ургамал, бичил биетний амьдрах тааламжтай орчныг бvрдvvлэх, мєнх цэвдгийг тогтоон барих зэрэг экологийн єндєр ач холбогдолтойгоос гадна ойд амьдардаг олон зүйл, амьтан шувууны үндсэн идэш тэжээлийн нөөцийг бүрдүүлдэг, фитонцид, эфирийн тос их ялгаруудаг нь орчны агаарыг эрүүлжүүлж цэвэршүүлдэгээрээ онцлог юм.

Ойн дагалдах баялгийг судалгаа шинжилгээ, ахуй болон үйлдвэрлэлийн зориулалтаар ашигладаг. Ахуйн зориулалтаар Монгол улсын иргэн бүр 25 кг хүртэлх самрыг ашиглах эрхтэй. Түүнчлэн байгалийн нөөц ашигласны татвар болгож түүж, бэлтгэсэн самрынхаа нэг кг тутамд 500 төргөрийг тухайн сумынхаа татварын дансанд шилжүүлнэ. Харин 25 кг-аас дээш самар түүж, бэлтгэхийг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах гэнэ. Ийм зориулалтаар самар бэлтгэвэл байгалийн нөөц ашигласны татварт 800 төгрөг төлдөг юм.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

“Хүүхдийн эрх ба хэвлэл мэдээлэл” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа

Өнөөдөр /2024.04.30/ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Хүүхдийн эрх ба хэвлэл мэдээлэл” сэдэвт сургалтыг НҮБ-ын Хүүхдийн …