Бусдад цэцэг бэлэглэхэд учир бий…

tea004Ямар цэцгийг цэцгийг хэнд өгөх вэ гэдэг нь мэдлэг шаардах зүйл. Сагстай цэцэг, төрсөн өдрийн болон хуримын цэцэг, хүлээн авалтын цэцэг, энгэрийн цэцэг гэх мэт олон янзын цэцэг буй. Цэцэг ургамал бүр тайлагдашгүй, нууцлаг зүйлийг агуулах нь байдаг. Амьд цэцгийг зөвхөн баяр ёслолоор хэрэглэх бус гашуудалд ч мөн хэрэглэх болжээ.

Хонгорзул:
Эрэгтэй хүнд бэлэглэхэд зохимжтой.

Кактус:
Хүнд бэлэглэдэггүй.

Нил цэцэг:
Найз бүсгүйдээ бэлэглэхэд тохиромжтой. Анхны болзоонд барих цэцэг.

Хризантем:
Хүндэтгэлийг илэрхийлдэг, албаны зориулалттай.

Голт борын цэцэг:
Анхны хайр, анхны учралд бэлэглэвэл тун тохиромжтой. Хиргүй ариун сэтгэлийн билэгдэл.

Сараана:
Хүндэтгэлийн цэцэг, шагнал авсан хүнд сарнайтай хамт баглаа болгоно.

Шар сарнай:
Оюун ухааныг илэрхийлдэг. Багшдаа өгөх нь илүү зохино. Шар сарнайг хайртай бүсгүйдээ өгдөггүй.

Улаан сарнай:
Нэг ширхэг нь хайр сэтгэлийн бэлэг тэмдэг. Харин олон ширхэгийг бэлэглэх нь хүндэтгэлийн илрэл. Гурван улаан сарнай нь хайр, хүндэтгэл, мөнхийн залуу насыг билэгддэг.

Цагаан сарнай:
Эрүүл мэндийг бэлэгддэг. Мөн хуриманд ягаан сарнайтай хамт хэрэглэдэг. Дангаар ч байж болно.

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …