Хүний бие махбод бол үнэхээр гайхамшигтай бүтээл. Таны арьс сардаа нэг удаа өөрийнхөө өнгийг сольж шинээр ургаж байдаг. Таны ходоод тав хоногт нэг удаа дахин шинэ эргэлтэнд ордог. Уушиг тань зургаан долоо хоног тутамд, таны бүхэл араг яс гурван сард нэг удаа дахин шинэ өөрчлөлтөнд орсоор байдаг. Нэг жилийн дараа гэхэд таны бие махбодийн тань 98%-ийн эд эс шинэчлэгдсэн байдаг.
Бид насны тоогоороо бус хөгшрөх, залуужих гэдэг ойлголтыг өөрсдийнхөө амьдралд ажил амралт, хоол ундаа хэрхэн зохицуулж, өөрийгөө хэрхэн тордож байгаагаараа ялгардаг. Харин Та оюун санаагаа өөдрөг байлган аливаа муу үйлээс холуур тойрч сэтгэл санаагаа засч, зөв сайхныг бодож, зөв үйл хийж байх нь маш чухал юм. Хүмүүс ярихдаа “ Би хөгширч байна.”, “ Миний ой тогтоолт муудаж байна.”, “Надад хэт залуудах юм байна” гэдэг. Үнэн чанартаа дээрх үгнүүдийг хэлж байх үедээ оюун санаагаараа хөгширцгөөдөг. 30 нас өнгөрөөд л хөгшрөх чигтээ болж байна гэж бодоцгоож, ярьцгааж эхэлдэг нь Монгол залуусын хамгийн том дутагдал. Гэтэл Ази, Европийн бусад оронд 30 гараад л амьдрал зохиож, үр хүүхэдтэй болж амьдралын хамгийн үнэ цэнэтэй үеийг эхлүүлцгээж байна. Тэд 20 настай залуус шиг л сэтгэж амьдардаг. Тэр 20 нас нь их удаан үргэлжилдэг юм шүү. Гэхдээ энэ нь сэтгэлгээний залуу байдлыг хэлж байгаа юм. Та өнөөдрөөс залуу хүн шиг аашил.
– Залуу хүн шиг сониуч бай.
– Залуу хүн шиг сурахыг эрмэлз.
– Залуу хүн шиг боломжийг хай.
– Залуу хүн шиг эрмэлзэлтэй бай.
– Залуу хүн шиг мөрөөд.
– Залуу хүн шиг ажилдаа дайчин бай.
– Залуу хүн шиг цог жавхаатай бай.
– Залуу хүн шиг хувцасла.
– Залуу хүн шиг тас тас хөхөрч инээ.
Залуу хүмүүс өөрсдийгөө хөгшрөхгүй юм шиг хийж бүтээхийн төлөө тэмц, сэтгэл санаагаа ариун гэгээн байлгаж л идэр насандаа хийсэн арвин бүтээлтэй, аз жаргалтай байж өтөл насандаа идэр насны хүн шиг эрч хүчтэй цог золбоотой амьдрах болно.
Эх сурвалж: Будда.мн