НМХГ-т ирүүлсэн мэдээллийн дагуу зарим аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагаанд шалгалт хийхэд Япон улсын “Вакода” компаний “Хай хай”, “Гүм Гүм” нэрийн “их эрсдэлтэй” ангилалд хамаарах эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүн нь гаалийн байгууллагад нэвтрүүлэх барааны мэдүүлэгт мэдүүлэхгүйгээр хил, гүний мэргэжлийн хяналтаас гадуур оруулж ирж байгаа нь тогтоогдлоо.
Тус бүтээгдэхүүнийг аж ахуйн нэгж, иргэд нь барилгын материал, аж ахуйн болон гоо сайхны худалдаа, хумсны маникурзэрэг зөвшөөрөгдөөгүй цэгт худалдаалдаг бөгөөд шошгын мэдээлэл нь япон хэл дээр, эмчийн зөвлөмж, санамж наагдаагүй, чанар, аюулгүйн баталгаажилтгүй худалдаалагдаж байна. Зөрчил гаргасан аж ахуйн нэгж, иргэдэд “Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх заалтыг үндэслэн шийтгэврийн арга хэмжээ тооцож, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авч, хил, гүний хяналтыг сайжруулах чиглэлээр Улаанбаатар хот дахь гаалийн газар, Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооны төрийн бусбайгууллагад хамтран ажиллах чиглэлээр албан тоот хүргүүлээд байна.
Худалдан авагч, хэрэглэгчдэд нярай хүүхдийн хоол тэжээлийг худалдан авахдаа баталгаатай хүнсний сүлжээнээс эрүүл ахуй, хадгалалтын горим хангагдсан нөхцөлд хаяг, шошго, баглаа боодол, шинжилгээний сорилтын дүнг баталгаажуулсан дагалдах баримтыг нягтлан шалгаж, худалдан авахыг зөвлөж байна.