Өнөөдөр болох үйл явдал

download (4)09:00 цагт Универсиад их наадмын шатрын тэмцээн “Зууны шатар” клубын байранд эхэлнэ. Тус их наадмын нээлтийн ажиллагаа 11:00 цагт болно.


10:00 цагт Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд НЕТГ-ын дарга Н.Нацагдорж Монголын үндэсний Палеонтологийн музей болон В.И. Лениний музей нь Монголын Буддын соёлын музей болох өөрчлөлт шинэчлэлийн талаар НЗДТГ-ын хурлын А танхимд мэдээлэл өгнө. Утас: 91112522, 99082520


10:00 цагт энэ сарын 17, 18-ны өдрүүдэд Гадаад хэргийн яаманд болох “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгын хүрээнд зохион байгуулагдаж буй “Эрчим хүчний хэлхээ холбоо” сэдэвт зүүн хойд Азийн орнуудын шинжээчдийн түвшний уулзалтын талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал Гадаад хэргийн яамны “Мутрын түшээ” танхимд болно. Утас: 88080619


10:00 цагт “Монголын эмэгтэйчүүдийн амьдралын чанар” судалгааны дүнгийн II шатны хэлэлцүүлэг Улаанбаатар зочид буудлын “Номын хүрээ” танхимд болно. Хэлэлцүүлэгт НАМЭХ, МУИС-ийн Улс төр судлалын тэнхим, Германы Фридрих Эбертийн сан, Стратеги академи болон Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв зэрэг эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцоно.


11:00 цагт МУИС-ийн Бизнесийн Сургуулийн номын санг Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, эдийн засагч, доктор профессор Ж.Батмөнх агсны нэрэмжит болгох ёслолын ажиллагаа МУИС-ийн Хичээлийн V байрны 505 тоотод болно. Утас: 75754400-1135, 77307730-1162, 96540011, 89859594


11:00 цагт “Хүннү Молл” /Яармаг дахь Вива Сити хорооллын урд/ худалдааны төвийн барилга дээр МХЕГ-аас үзүүлэх сургалт зохион байгуулна. Үзүүлэх сургалтанд энэ онд хяналт шалгалт хийхээр зарлагдсан, эрсдэл ихтэй, үйлдвэрлэлийн осол гарч байсан барилгын компанийнхан оролцож Хяналтын хуудсаар хяналт шалгалт хийж, туршлага судална. Утас 91989890


11:30 цагт Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн номын сан чөлөөт сонголттой болж, шинэ үйлчилгээ нэвтрүүлж байгааг тэмдэглэх ёслолын ажиллагаа МУИС-ийн Хичээлийн V байрны 304 тоотод болно. Ёслолын арга хэмжээнд МУИС-ийн багш оюутнуудаас гадна, шилдэг уншигчид, удирдлагууд, төрийн түшээд оролцоно. Утас: 75754400-1135, 77307730-1162, 96540011, 89859594


12:00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд “Сайдын цаг” нээлттэй уулзалт болно. Уулзалтад Эрчим хүчний сайд Д.Зоригт оролцоно.


12:00 цагт Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор өнөөдөр эх орноосоо явах гэж буй хоккейн үндэсний шигшээ багийн тамирчид Монголын Үндэсний Олимпын Хорооны байранд мэдээлэл хийнэ.


12:00 цагт Тусгаар тогтнолын ордныг барихад улсын төсвөөс 11 тэрбум төгрөг авсан гэх мэдээлэлд МАН-ын удирдлагууд байр сууриа илэрхийлж Хэвлэлийн бага хурал зарлалаа. Тус хурал Тусгаар тогтнолын ордны I  давхарт байрлах “Залуус хөгжлийн төв”-д болно.


12:00 цагт “Монголбанк ба эдийн засгийн хямрал” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг Тусгаар тогтнолын ордны Бага танхимд болно. Хэлэлцүүлгээр эдийн засгийн нөхцөл байдал Монголбанкнаас явуулж буй бодлого үйл ажиллагааны талаар хэлэлцэхээс гадна УИХ-ын хаврын чуулганаар Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргалд хариуцлага тооцох асуудлыг оруулах саналыг өргөн барих талаар ярилцах юм.


14:00 цагт ШУА-иас Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулан зохион байгуулж байгаа цуврал лекцийн энэ удаагийн зочин эрдэмтнээр Хэл зохиолын хүрээлэнгийн доктор С.Энхжаргал уригдан оролцож, 40 дүгээр сургуулийн сурагчдад зориулан “Монгол хэлний зөв бичих дүрэм” сэдвээр сонирхолтой лекц уншина. Лекц Нийслэлийн 40-р сургуульд болно. Утас: 99045949

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …