Хорвоод ирээд дөрөвхөн хаврыг үзэх гэж байсан бяцхан охин өвчин шаналлаа даалгүй өөд болсны дараагаар олон нийт харуусч, охины хойноос зул өргөж, хүчирхийллийн эсрэг жагсацгаасан билээ. Нэг хэсэг л хүүхдийн эрх, хүчирхийлэл ярьж байгаад өнөөдөртэй золгоход чимээ намдаав. Нийгмийг бүхэлд нь хямруулж цочроосон энэхүү хэргийн явц бусад мэдээлэл ч алга болж таг чиг болов.
Ямартай ч дөрвөн настай охиныхоо үхэлд сэжиглэгдэн шалгагдаж байгаа Т.Цогт өдгөө хамтран амьдрагчийнхаа хамт цагдан хорих төвд хоригдож байгаа билээ. Тэгвэл Т.Цогтын өмгөөлөгч нь түүнийг батлан даалтанд гарахыг хүссэн байх юм. Ямар нүүрээрээ наранд гарахыг хүсэв гэж хэн бодохоор. Т.Цогт нь хэдийгээр сэжигтнээр шалгагдаж байгаа хэдий ч ингэх нүүр баймгүй юм.
Тэгвэл түүний өмгөөлөгч нь хүсэлт гаргахдаа “Цогтын биеийн байдал муу байгаа болохоор эмчилгээнд хамруулах буюу батлан даалтанд гаргах хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн” гэх мэдээлэл байх юм.
Ч.Дорж
эх сурвалж: unen.mn