Өнөөдөр болох үйл явдал

download (4)10:00 цагт  НМХГ-аас иргэд газар эзэмших, ашиглах, эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах, бусдад шилжүүлэх, кадастрын зураглал хийлгэх зэрэг асуудлуудтай холбоотойгоор Газрын харилцааны хууль, эрх зүйн асуудлаар зөвлөн туслах, зөвлөгөө өгөх нээлттэй өдөрлөг НМХГ-т зохион байгуулна.


11:00 цагт Өнгөрсөн жил амжилттай хэрэгжсэн “Оюутан цэрэг” хөтөлбөрийн хоёрдугаар ээлжийн 2015 оны нээлтийн ажиллагаа Монгол Үндэсний Их сургууль дээр болно. Тус үйл ажиллагааг нийслэлийн ЗДТГ, Монголын Оюутны холбоотой хамтран зохион байгуулж байна. Утас: 91050409


11:00 цагт Хэвлэлийн Хүрээлэнд Монголын сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөл эвлэрлийн гэрээний зөрчлийн асуудлаар мэдээлэл хийнэ.


12:00 цагт БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол нь “Төрийн албан хаагчид”-ыг ажлаас нь үндэслэлгүйгээр хоморголон халсны улмаас “Захиргааны хэргийн шүүх”-д өгч байгааг зарлан хийх хэвлэлийн бага хурал МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээллийн төвд  болно. Утас: 300995, 86062332


13:00 цагт  “Монголын соёлын өв – гадаад сурталчилгаа” бодлогын хэлэлцүүлэг ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд эхэлнэ.


13:30 цагт ширээний теннисний насанд хүрэгчдийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээний нээлтийн ажиллагаа болно. Утас: 93115665


14:00 цагт Монгол Улсад хүүхдийн өргөн нэвтрүүлэг үүсч хөгжсөний 50 жил, МҮОНР-ийн “Өглөөний мэнд” нэвтрүүлгийн 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулж байгаа уулзалт Монголын Хүүхдийн ордны бага танхимд эхэлнэ.


15:00 цагт төр нийгмийн зүтгэлтэн Д.Цэвэгмидийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “Хос тогорруу”  наадам МУБИС-ийн Багшийн сургуульд зохион байгуулагдана. Утас: 88045336

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …