Согтуу жолоочийг сая төгрөгөөр торгодог болно

7e3395814782dc07originalЦагдаагийн байгууллагад өнгөрсөн жил согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 мянга гаруй хэрэг бүртгэгджээ. Дээрх тоо буурахгүй нь битгий хэл өдөр бүр нэмэгдэж байгаа талаар албаныхан хэлж байна. Тиймээс Замын цагдаагийн газраас Захиргааны хариуцлагын тухай хуульд шинээр санал оруулаад байгаа аж. Энэ талаар тус газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Бөхбатаас тодруулахад “Санал оруулж байгаа нь үнэн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд эхний ээлжид 500 мянган төгрөгөөр торгохоос гадна жолоодох эрхийг нь хоёр жил хасна. Харин давтан буюу эрхгүй этгээд тээврийн хэрэгсэл жолоодсон бол нэг сая төгрөгөөр торгож, эрхийг нь хоёр жилээр хасах санал оруулсан. Түүнчлэн 80 цагийн албадан хөдөлмөр эрхлүүлэх заалтыг ч нэмж оруулахаар болсон. Одоогоор зөвхөн саналаа оруулаад байгаа. УИХ дахь эмэгтэй гишүүдтэй уулзаж, хэлэлцүүлэг өрнүүлсэн. Тэд дэмжиж, ажиллахаа мэдэгдсэн” гэв.

эх сурвалж: unen.mn

Санал болгох мэдээ

Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин шалгаруулах журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа

2025 оны арванхоёрдугаар сарын 24-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улсын аварга малчин, улсын хошой аварга …