Бидний олонх нь долоо хоногт 40, 50 тэр ч бүү хэл 60 цаг гэхчилэн урт цагаар ажилладаг. Гэвч онлайн энтертайнмент, ажлын байрандаа хөнгөн зууш идэх зуршил, өвчтэй цаг гээд олон зүйлс биднийг чанартай ажиллахад саад болж байдаг. Доор дурдсан 5 зан үйлийг өглөө бүр хийж заншсанаар бүхэл өдрийн турш бүтээлч байдлаа хадгалах, ажлын байран дахь цаг хугацаагаа оновчтой зөв ашиглахад тустай юм байна.
7 минутын дасгал
12 цогц дасгалаар 7 минутын хугацаанд биеийн бүх гол булчингуудыг ажиллуулж болдог.
“Ногоон” өглөө
Өндөг, талх, зайдас шарахаас хамаагүй бага цаг зарцуулахын хамт эрч хүчийг тань хангалттай сэлбэж чадах ‘ногоон’ жүүс бэлтгэж уу. 1 алим, 1 гадил, 1 жүрж, 1 атга бууцай, тал өргөст хэмх, жүүс эсвэл кокосын ус, хэдэн ширхэг мөс, багахан маалингын үрийг комбайндаад эрүүл бөгөөд хялбархан өглөөний цай бэлэн болно.
3 зорилго
Өглөөний цайгаа бэлтгэнгээ дараагийн 12 цагийн дотор хийж гүйцэтгэхийг хүсэж буй 3 зорилгоо тодорхойл. Эдгээр 3 зорилгоо биелүүлэх нь танд өдөр амжилттай өнгөрч байгаа сэтгэгдлийг төрүүлдэг.
Хүрэх зорилгуудаа хуанли дээр багцлан тэмдэглэх
Таны жагсаалтанд байгаа том зүйл тус бүрд зарцуулах хугацааг хуанли дээр тэмдэглэх нь таныг үр дүнтэй ажиллахад тустай.
Үдийн цайны дараа эрч хүчээ сэлбэх Үдийн цайны дараа 15 минутыг өдөртөө дахин төвлөрөх нь нэг төрлийн ажил мэргэжлийн бясалгал болно. Компьютерээ унтрааж, түүнээс холдоод өглөө гаргасан төлөвлөгөөгөө бод. Түүний дараах төлөвлөгөө зэргээ нэгбүрчлэн бодсоноор яах ёстой, яавал илүү бүтээлч байх зэргээ ойлгоно.