Дуучин С.Сэрчмаа 7 жилийн туршид СӨХ-ийн мөнгөө төлөөгүй талаар гомдол ирэв

serchmaa0216“Поп дива” дуучин С.Сэрчмаатай холбоотой нэгэн гомдол мэдээлэл манай редакцид ирлээ.

“Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байх “Богд Ар” хорооллын 1А байранд дуучин С.Сэрчмаагийн аав н.Самбуу оршин суудаг байна. Тус өрх 7 жилийн туршид байрны СӨХ-ийн мөнгөө өгөөгүй учраас аргаа бараад танай цахим хуудсанд хандаж байгаа юм” хэмээн тус байрны ОТТО СӨХ-ийн ТУЗ-ийн дарга н.Бат-Очир бидэнтэй холбогдлоо.

“Дуучин С.Сэрчмаа өөрөө нэр төртэй хүн байж бүхэл бүтэн 7 жилийн туршид байрны СӨХ-ийн мөнгөө төлсөнгүй. Энэ мөнгөөр орцны цэвэрлэгээ үйлчилгээ, тохижилт, цэвэрлэгчийн цалин хөлсийг олгодог. Одоогоор тэр байранд Самбуу гэж Сэрчмаа дуучны аав тэтгэврийн настай хүн оршин суудаг. Хааяа өглөө оройд С.Сэрчмаа дуучин гарч, орж харагддаг. Ороод уулзахад охин СӨХ-ийн мөнгөө битгий төлөөрэй гэсэн гэдэг. Бид энэ асуудлыг дүүргийн хоёрдугаар шүүхэд өгсөн” гэв.

Энэ талаар эргэж мэдээлнэ.

814522

Г.Эрдэм

Эх сурвалж: www.ugluu.mn

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

СХД-ийн 12 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны 12 дугаар сургуулийн барилга 1948 онд ашиглалтад орсон бөгөөд …