Ази, номхон далайн орнуудын элэг судлаачид Туркийн Истанбул хотноо чуулж нэн тулгамдсан асуудлаар хуралдаж байгаа аж. Тус хуралд манай улсаас Эрүүл мэндийн дэд сайд асан, Нийслэлий иргэдийн хурлын төлөөлөгч Ж.Амарсанаа, профессор О.Баатархүү нар оролцож байна. Оролцоод зогсохгүй О.Баатархүү илтгэл тавьсан бол Ж.Амарсанаа “Элэгний хатуурал ба түүний хүндрэл” сэдвээр хурал даргалж, удирджээ. Тус хуралдаан нь элэгний В, С вирус, элэгний хатуурал, хавдар, оношилгоо эмчилгээний дэвшил гэсэн үндсэн сэдвүүдийн дор зохион байгуулагдаж байгаа юм. Ямартай ч тус хуралдаанаар улс орнуудын эрдэмтэн судлаачид С вирусыг 90 хувь бууруулах боломжтойг ярилцав.