Замын-Үүд суманд “Хэрэглэгчийн өдөрлөг”-ийг зохион байгууллаа /фото/

DSC00079НҮБ-ын Ерөнхий ассамблей 1985 онд “Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахад баримтлах үндсэн зарчим”-уудыг баталж жил бүрийн 3 дугаар сарын 15-ны өдрийг дэлхий дахинд хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдөр болгон тэмдэглэж ирсэн. Энэ өдрийг угтаж Олон Улсын хэрэглэгчийн байгууллагаас тодорхой сэдвээр уриа гарган улс орон бүр арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг. Тухайлбал; 2012 онд “Банкны салбар дахь хэрэглэгчийн эрх”, 2013 онд “Үүрэн телефон хэрэглэгчийн эрхийг хамгаалья” зэрэг сэдвээр тус арга хэмжээнүүдийг зохион байгуулж ирсэн бол энэ жилийн хувьд “ЭРҮҮЛ ЗӨВ ХООЛЛОЛТ” гэсэн уриан дор тэмдэглэж байна.

Монгол улсын хувьд импортлогдож буй хүнсний бараа бүтээгдэхүүний дийлэнх хувийг БНХАУ-аас хангаж байгаа бөгөөд энэ нь Замын-Үүд боомтоор дамжин орж ирж байна. Иймд төр болон төрийн бус байгууллагууд, иргэд хэрэглэгчдийн анхаарлыг стандартын  чанар, шаардлага хангасан хүнсний бараа бүтээгдэхүүнээр хангагдаж буй эсэхэд анхаарал хандуулах, хуурамч бараа бүтээгдэхүүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор ШӨХТГ нь ЭМСЯ, Замын-Үүд сумын ЗДТГ, Хилийн хорио цээрийн алба, Нэгдсэн эмнэлэгтэй хамтран энэ өдөрлөгийг зохион байгууллаа.

Уг өдөрлөг, арга хэмжээний үеэр бараа бүтээгдэхүүн худалдан авах, ажил гүйцэтгүүлэх явцад эрх ашиг нь зөрчигдсөн иргэд, хэрэглэгчдэд зөвлөгөө зөвлөмж өгөх, гомдлыг шийдвэрлэхээр ШӨХТГ, Нэгдсэн эмнэлэг, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчид ажиллахаас гадна тус сумын дунд сургууль, цэцэрлэгийнхэн “Үдийн хоол” амталгааг иргэдэд амтлуулж санал сэтгэгдлийг нь сонссон юм.

DSC00076 DSC00077 DSC00078 DSC00082 DSC00084 DSC00089 DSC00090 DSC00104 DSC00105

 Б.Түвшин

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …