Улаанбаатар хотын цагдаагын газраас сэрэмжлүүлж байна

20830_343614802498608_5743874340338805220_n– Согтууруулах ундааг аль болох хэрэглэхээс татгалзах, хэрэглэсэн тохиолдолд зөв зохистой хэрэглэж олон нийтийн газар бусадтай хэрүүл, маргаан үүсгэхээс зайлсхийж, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохоос татгалзах
– Дэлгүүр, баар, караоке, зоогийн газар зэргээс архи, согтууруулах ундаа худалдан авахдаа стандартын шаардлага хангасан эсэхийг шалгаж магадлан авч байх, 21 нас хүрээгүй хүмүүст архи, согтууруулах ундаа худалдах, үйлчлэх, тэднийг архи, согтууруулах ундаа авчруулахаар явуулахгүй байх
– Баяр ёслолын үеэр хамт олон, найз нөхөдтэйгээ баяраа тэмдэглэх үед согтууруулах ундааг тохируулж хэрэглэж хэвших, архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нөхөртөө анхаарал тавих, ганцааранг нь явуулах буюу орхихгүй байх, гэрт нь хүргэж өгөх,
– Хууль бусаар гар дээрээс стандартын шаардлага хангахгүй архи, согтууруулах ундаа худалдан авч, амь нас, эрүүл мэндээрээ хохирохгүй байх
– Ахуйн хүрээнд, ялангуяа насанд хүрээгүй хүүхдүүдийнхээ дэргэд архи, согтууруулах ундаа хэрэглэж буруу үлгэр дууриалал үзүүлэхгүй байхыг Улаанбаатар хотын цагдаагийн газраас сэрэмжлүүлж байна.

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …