2015 оны 3 дугаар сар 14-ний өдөр БНСУ-ын Эйч плас Янжи эмнэлгийн засаг захиргааны хэлтсийн дарга Ган Ён Жин, СХДЭМТ-ийн дарга Ш.Хажидмаа, EMS ТББ-ын тэргүүн Ку Бён Үг нар хамтран ажиллахаар харилцан зөвшилцлийн санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичиг зурах ажиллагаа СХДЭМТ-ийн хурлын зааланд болж, дарга Ш.Хажидмаа нээн үг хэлж, эмнэлгийнхээ үйл ажиллагааг танилцууллаа. Мөн дүүргийн Засаг даргын нийгмийн бодлого хариуцсан орлогч дарга Н.Ганаа хамтын ажиллагаанд талархаж үг хэллээ.
Хамтран ажиллах зөвшилцлийн дагуу, Эйч плас Янжи эмнэлгийн эмэгтэйчүүдийн тасгийн дарга И Сон Хүн, эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчин, хавдрын чиглэлээр, хөх, бамбай булчирхайн тасгийн дарга Нам Юү Хээ хөх, бамбай булчирхайн хавдрын чиглэлээр 10-17 цагт үзлэг хийж, 150 гаруй иргэдэд үзлэг оношлогоо хийн, зөвлөгөө өгсөн байна.