Мөнгөний бодлогын хүүг 1,0 нэгж хувиар бууруулав

download (2) Монголбанкны мөнгөний бодлогын зөвлөл зургаадугаар сарын 20, 21, 24-нд гурвантаа хуралдсаны эцэст мөнгөний бодлогын хүүг 1,0 нэгж хувиар бууруулж 10,5 хувь болгох шийдвэр гаргажээ.

Улсын төсөв зарлага орлоготойгоо уялдаж бага байгаа, гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хөтөлбөрийн үр дүн гарч, инфляци бууран зорилтот түвшинд байгаа нь мөнгөний бодлогын хүүг бууруулах боломжийг бүрдүүлсэн талаар албаныхан хэлж байна.

Засгийн газрын бондын зарцуулалт, орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтолцоо нь макро санхүүгийн орчинд эерэгээр нөлөөлөх хандлагатай байгаа ч нөгөө талаар гадаад хөрөнгө оруулалтын орчин тодорхой бус байгаа нь бодлогын шийдвэрт нөлөөлсөн аж.

Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалаас мөнгөний бодлогын хүүг шат дараатайгаар бууруулж байгаа хэдий ч зээлийн хүү хэвээр байгаа. Хэзээнээс зээлийн хүүд нөлөөлж эхлэх вэ гэсэн асуулт тавихад “Хамгийн гол нь зээлийн хүү хадгаламжийн хүүд тулгуурлагдаж явагддаг учраас шууд бууруулах боломж байхгүй. Гэхдээ мөнгөний бодлогын хүү буурч байгаа нь зээлийн хүүд тодорхой хугацааны дараа нөлөөлдөг. Нэг, хоёрдугаар сард бууруулсан мөнгөний бодлогын хүү долдугаар сард олгогдох зээлүүдэд эерэгээр нөлөөлж эхэлж байгаа. Мэдээж хэрэг зээлийн хүүг бууруулахын тулд тодорхой цаг хугацаа үе дараалалтай арга хэмжээнүүд авагдаж байгаа. Цаашдаа ч хийх олон ажил байна” хэмээн хариуллаа.

Санал болгох мэдээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ.Тэрээр Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын …