Уг семинарын эхний хоёр өдөр цацраг идэвхт үүсгүүр гэж юуг хэлдэг, хаана хэрэглэдэг, ямар төрөл, хэмжээ, бүтэц, ямар багажинд хэрэглэгддэг, алдагдах тохиолдол ямар хор хохирол учруулж болох талаар зохих мэдлэг олгожээ. Мөн дэлхийн бусад орнуудад тохиолдсон цацрагийн ослын талаарх баримт мэдээллийг үзүүлж, Цөмийн энергийн газрын цацрагийн хяналтын улсын байцаагч Т.Байгаль “Цацрагийн тухай үндсэн ойлголт”, Изотоп конторын мэргэжилтэн Ц.Түмэндэлгэр “Цацраг идэвхт үүсгүүрийн хэрэглээ”, Изотоп конторын ажилтан П.Болдсайхан “Цацраг идэвхт бодисыг илрүүлэх багаж” сэдвээр тус тус илтгэл тавьсан байна.
Сургалтын гурав дахь өдөр Хавдар судлалын үндэсний төв дээр очиж баг болон хуваагдаж “Зорилтот хавтас”-ны мэдээллийг цуглуулах дадлагын ажил хийж, баг тус бүр авсан мэдээллээ боловсруулж “Зорилтот хавтас”-т бүрдүүлэх хэсгээр илтгэл тавьсан аж. Сүүлийн хоёр хоногт “Цацрагийн үүсгүүрийг эзэмших зорилгоор гадны халдлага гарах үед” сэдвээр сургалтыг зохион байгуулжээ.