Дэд сайд Д.Атармаа ДЭМБ-ын нарийн бичгийн даргыг хүлээн авч уулзлаа

0 aatar 0Эрүүл мэнд, спортын дэд сайд Д.Атармаа ДЭМБ /Дэлхийн эрүүл мэндийн байгууллага/-ын нарийн бичгийн дарга, яаралтай болон мэс заслын тусламж үйлчилгээ, аюулгүй байдлын газрын дарга, профессор Меена Черианыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар дэд сайд ДЭМБ-ын Яаралтай болон мэс заслын тусламжийн зохицуулах төвийн үйл ажиллагааг дэмжих, ЭМСЯ, ДЭМБ, АШУҮИС-ийн хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх чиглэлээр ярилцлаа.

ДЭМБ-ын “Яаралтай болон мэс заслын тусламжийг сайжруулах” хөтөлбөр нь зам тээврийн болон хүнд осол гэмтэл, түлэгдэл, эхийн эндэгдэл, хүчирхийлэл, гамшиг зэрэг мэс заслын эмчилгээ шаардагдах өвчин эмгэгийн улмаас учрах нас баралт, хүндрэлийг бууруулах зорилготой аж.

2004 оноос хойш АШУҮИС-ийн мэс заслын тэнхим дээрхи төслийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцож үр дүн гаргасан учраас ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсийн төвөөс 2013 онд уг тэнхимийг төслийн Монгол Улс болон бүс нутаг дахь зохицуулах төв болгон ажиллуулах шийдвэрийг гаргасан байна.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …