Цэргийн дээд цол хүртээв

600x600Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цэргийн дээд цол хүртээх тухай зарлиг гаргаж Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, бригадын генерал Ш.Лхачинжавт хошууч генерал цол олгов.

Мөн Зэвсэгт хүчний ерөнхий хянан шалгагч, хурандаа П.Доржсүрэн, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, онцгой байдлын хурандаа Т.Бадрал, Тагнуулын ерөнхий газрын дэд дарга, хурандаа С.Эрдэнэ нарт бригадын генерал цол тус тус хүртээлээ.

Цэргийн дээд цол хүртсэн Ш.Лхачинжав, П.Доржсүрэн, С.Эрдэнэ нарт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цолыг гардуулан өгөв. Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Бадрал гадаадад томилолттой байгаа юм байна.

2R3A7321 (1) 2R3A7334 2R3A7343 2R3A7363

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Авлигын гэмт хэргийн улмаас улсад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, хууль бус хөрөнгө, орлогыг хураах эрх зүйн орчныг чангатгана

Засгийн газрын ээлжит хуралдаан /2026 оны гуравдугаар сарын 25/ өнөөдөр болж  Авлигын гэмт хэргийн улмаас …