2012 оны 11 сарын 20-нд ОХУ-ын Москва хотын Олимп спорт цогцолборт дүрэмгүй тулааны дэлхийн хүнд жингийн М-1 төрлийн тулаан болж, үүнд ОХУ-ын тамирчин Федор Емельяненко, АНУ-ын тамирчин Жефф Монсон нар халз тулалджээ. 5 минутаар 3 үе тулалдсан тус тулаанд Федор Емельяненко өрсөлдөгчөө бараг л “цэвэр” ялжээ. Тус тоглолтыг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин сонирхон үзсэн төдийгүй Федор Емельяненкод баяр хүргэн рингинд гарч иржээ. Тэрээр хэлсэн үгэндээ: “Дүрэмгүй тулаан сонирхогчдын хувьд том үйл явдал боллоо, 6 орноос ирсэн эрэлхэг, зоригтой, хүч чадалтай эрчүүдийн тулаан гайхамшигтай байлаа” гээд, ялагч болсон нутгийнхаа тамирчин Федор Емельяненкод хандан: “Федорт баяр хүргэе, чи биеийн хувьд хүчирхэг байсан төдийгүй зан чанарын хувьд жинхэнэ орос баатар байж чадлаа” гэж хэлсэн байна.
Санал болгох мэдээ
Л.Энхбаяр, Л.Отгонбаатар нар “АЛТАН ОД” одон хүртлээ
МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрээр Монголын чөлөөт бөхийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Л.Энхбаяр болон Монголын таеквондогийн …