Хүн байнга инээдэг байсан бол хэзээ ч үхэхгүй байх магадлалтай гэнэ. Учир нь хүн чин сэтгэлээсээ инээхэд хэдэн зуун эс сэргэдэг байна. эрдэмтдийн судалгаагаар хүн долоо хоногт нэг удаа тасралтгүй 30 минут инээхэд хоолойн өвчин болон зүрх судасны дутагдлаас сэргийлж чаддаг ажээ. Тэр ч бүү хэл хэдхэн секунд үнэн сэтгэлээсээ инээж чадвал тархи сэргэж бухимдал үүсэхгүй байхад тустай гэнэ. Мөн хамгийн амархан хөгширдөг хүмүүс бага инээдэг, харин эрүүл биетэй, урт насалсан хүмүүс хөгжилтэй ярианд дуртай, наргианч байдаг ажээ. Харин инээхийн нэг муу тал нь нүүрэнд амархан үрчлээ тогтохоос гадна удаан инээхэд элэгний булчин дээд зэргээр чангарч хөндүүрлэдэг зэрэг юм.