Хакухо М.Даваажаргал 34 дэх түрүүгээ авч Сумогийн түүхэн амжилтын тэргүүнд бичигдлээ

11030848_789919487756484_3288708575637758869_nЯпоны мэргэжлийн сумогийн дээд зиндааны 3 сарын барилдаанд Хакухо аварга 14-1 унаатайгаар түрүүлэн 34 дэх түрүүгээ авч түрүүлсэн тоогоороо бүх үеийн Их аваргуудын тэргүүнд бичигдлээ. Түүний 15 өдрийн өрсөлдөгч нь Ёкозуна  Харамафужи байсан бөгөөд өнөөдөр Хакухо аваргад ялагдснаар   тэрээр  10-5 унаатайгаар энэ сарын башёг өндөрлөлөө.   Ёкозуна Какарюү Ананд бэртлийн улмаас энэ башёг өнжсөн бол Сэкиваки Тэринофужи Ган-Эрдэнэ  13-2 унаатайгаар башёг дуусгалаа. Хэрвээ 2 аваргын  өнөөдрийн барилдаанд Хакохо аварга өвдөг шороодсон бол Тэринофужи Ган-Эрдэнэтэй  нэмэлт барилдаан хийж түрүү бөхийг тодруулах байсан ч Хакухо аварга Тэринофужи Ган-Эрдэнэд ийм боломж  олгосонгүй.

Монгол бөхийн түүхэнд 6 түрүүлсэн Их аварга Мөнхбатын хүү Монгол улсын Хөдөлмөрийн баатар Хакухо Даваажаргал ийнхүү Их сумо бөхийн түүхэнд дээд амжилтыг тогтоолоо. Түүний хувьд цаашдын зорилго нь аавынхаа 6  жил Монгол төрийн наадамд  түрүүлсэн амжилттай эн зэрэгцэхүйц 36 / нэг жилд 6 башё*6 жил=36 түрүү/ түрүү  авах зорилготой байгаа  гэх мэдээлэл гарч байлаа. Дай Ёкозуна Хакухо М.Даваажаргалдаа уншигчдынхаа нэрийн өмнөөс баяр хүргэж, амжилт хүсье.

10351105_901938403160635_63797006069361655_n 11070183_901938009827341_666363612315987441_n
10436095_901938473160628_2308178748680781237_n

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Могой жил Монгол Улсын гадаад харилцаанд шинэ сэргэлтийг, дотооддоо шинэ боломжийг нээсэн жил болж өнгөрлөө

Дэлхийн геополитикийн хуваагдал гүнзгийрч, их гүрнүүдийн сөргөлдөөн, эдийн засгийн тодорхойгүй байдал давамгайлсан эгзэгтэй цаг үед …