Албан тушаалын цолыг хүчингүй болгожээ

цагдаагийн-цолУИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Хууль зүйн сайдаар томилогдсоныхоо дараа тушаал гаргаж, цагдаагийн цолыг албан тушаалын цол болгосон. Ингэснээр, жишээлбэл, хошууч цолтой хүн хурандаа цолтой албан тушаалд томилогдвол шууд хурандаа цолтой болох, хурандаа цолтой хүн албан тушаалаа өөрчилж, дэслэгчийн ажлын байранд очвол шууд дэслэгч цолтой болох журмаар явж байсан юм. Энэхүү тушаалд журамд цагдаагийн алба хаагчид ихээхэн шүүмжлэлтэй хандаж байсан юм.

Тэгвэл Хууль зүйн шинэ сайд Д.Дорлигжав албан тушаалын цолыг хүчингүй болголоо. Энэхүү тушаал өнөөдрөөс хэрэгжих бөгөөд албан тушаалын цолоор цол ахисан хүмүүс бүгд цолоо хураалгаж, хуучин цолоо зүүж эхлэх юм байна.

эх сурвалж: unen.mn

Санал болгох мэдээ

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2026 оны 22 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай, Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулиуд …