Шувуудын зүй бус үхэл хорогдол ихэсч байна

Жил бүр дэлхий даяар олон мянган махчин шувууд цахилгаан, шугам сүлжээний хүчдэлд цохиулан үхэж үрэгддэг байна. Энэ асуудал Монгол оронд улам хурцадсан байна. Энэ иалаар “Зэрлэг амьтан судлах, хамгаалах төв” ТББ-аас өнөөдөр “Монгол-Ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ.

11072754_1429706200657234_39402630_nХуралд Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийн захирал Б. Нямбаяр, төслийн менежер Г.Батбаяр, шувуу судлаач н.Батбаяр, н.Батмөнх нар оролцлоо.

Олон улсын байгаль хамгаалах холбооны ангиллаар устаж болзошгүй хэмээн ангилагдсан идлэг шонхор жил бүр 4000 орчим, мөн бүргэд, сар гэх мэт махчин шувууд олон мянгаараа үхэж байна.

Монголын үндэсний бахархалт шувуу идлэг шонхорт хиймэл үүр барьж өгснөөр 2014 онд 2500 гаруй залуу шонхоруудыг бойжуулжээ. Гэвч буруу стандартаар хийгдсэн цахилгаан түгээх шугамын тулгуур дээр суух үедээ хүчдэлд цохиулан их хэмжээгээр үхдэг байна.

Идлэг шонхорыг Арабын орнууд ан бариулах уламжлалт соёлдоо (falconry) ашигласаар ирсэн ба нэн үнэ цэнэтэй шувуу юм. Тийм ч учраас Арабууд энэ шувуунд өндөр үнэ хэлдэг ба үүнийг дагаад хуулийн дагуу болон хууль бус худалдаа дэлгэрсэн.

11063333_1429706073990580_250281864_nМонголын Засгийн газар нэг шонхор барих зөвшөөрлийг 10 мянган доллараар олгодог байсан бол одоо жил бүр 4000 шонхорыг хүчдэлд цохиулан үхүүлж байгаа нь 40 сая долларыг жил бүр цахилгааны шугамд шатааж байгаатай адил юм.

Биологичид, шонхор сургагчид, эрчим хүчний компанийн удирдлагууд болон олон улсын байгаль хамгаалах агентлагуудын төлөөлөл өнгөрсөн оны сүүлчээр Абу Даби хотод зохиогдсон олон улсын Шувуулахуй фестивалийн үеэр уулзалт зохион байгуулжээ. Энэ уулзалтаас тулгууруудыг аюулгүй болгох талаар арга хэмжээ авахыг шаардсан тогтоол гаргаж Монголын засгийн газарт хүргүүлсэн байна.

Тус тогтоолд:

“Монголын засгийн газрыг шинээр баригдах эрчим хүчний шугамууд махчин шувуудад аюулгүй байлгах, стандартыг өөрчлөх болон бусад аргыг боловсруулах, дүрэм журмыг сайжруулахад нь дэмжлэг үзүүлэх.

Монголын Засгийн газраас нэгэнт тавигдсан аюултай эрчим хүчний дэд бүтцэд махчин шувууд эндэгдэх явдлыг бууруулах арга хэмжээ авахыг шаардаж байна.

Энэ асуудлаар Байгаль орчин ногоон хөгжлийн яамнаас байгуулагдсан ажлын хэсэг 2011 онд CMS-ийн талуудын зөвлөлдөх уулзалтын хүрээнд баталсан “Африк-Евразийн нүүдлийн шувуудыг өндөр хүчдлийн шугамаас хэрхэн хамгаалах тухай зөвлөмж”-ийн дагуу, шувуудад аюулгүй эрчим хүчний дэд бүтцийг бий болгох талаар дахин хэлэлцэж Монгол хэл дээр тодорхой зөвлөмж боловсруулахыг хүсэж байна.

Шинээр баригдаж буй шугамыг махчин шувуудад аюулгүйгээр бүтээн байгуулахад шаардагдах техникийн болон санхүүгийн эх үүсвэрийг хувиарлах, мөн идлэг шогхорын олон улсад худалдаалах орлогоос одоо ашиглагдаж буй аюултай шугамуудыг засварлахад шаардагдах зардалыг бүрэн санхүүжүүлэх боломжтой болохыг зөвлөж байна” гэжээ.

11079816_1429705823990605_991746228_nАбу Дабигийн байгаль орчны агентлаг, Монголын Зүүн бүсийн эрчим хүчний систем ТӨХК-тай хамтран шувууд хүчдэлд цохиулахаас хамгаалах хэд хэдэн аргуудыг турших ажлыг хэрэгжүүлсэн байна. Энэ туршилт судалгаагаар нэг тулгуурыг 20 доллараар засварлаж шувуудын үхэл хорогдлыг эрс бууруулж болохыг харуулжээ. Эрчим хүч түгээх сүлжээний зөвхөн нэг шугамд жил бүр 300 гаруй идлэг шонхор үхдэг, харин түүнийг засварлах өртөг нь нэг идлэг шонхорын үнэ буюу 10 мянган доллараас бага байдаг байна.

Тэгвэл Монголд Шувуу хамгаалах талаар Сүхбаатар аймаг дахь Дорнод бүсийн эрчим хүчний системийн салбартай хамтарч Уулбаян, Мөнххаан сумдыг холбосон 15 кв-ийн шугамд 1 жилийн хугацаатай туршилт хийжээ. Ингэхдээ шугамыг 24 сэкцэд хуваан түгээмэл хэрэглэгддэг цацаг, эргэдэг толь, хуванцар тусгаарлагч зэргийн үр нөлөө, тэсвэрлэлт зэргийг харьцуулах зорилгоор 2 болон 3-фазад хуванцар тусгаарлагч, эргэдэг толь, цацаг байрлуулсан. Харин 1-р фазад нуман бэхэлгээ, хуванцар тусгаарлагч зэргийг байрлуулж туршив. Өдөр бүр дээрх сумаас хөлслөн ажиллуулсан 2 судлаач шугамыг шалган, ямар хамгаалах хэрэгсэл байрлуулсан аль тулгуурт хэдэн шувуу үхсэнийг тэмдэглэн зургийг нь авч баримтжуулж байв. Туршилтын үр дүнд 1-р фазын нуман бэхэлгээ болон эргэдэг сэнс үхэл хорогдлыг үр дүнтэй бууруулдаг болох нь тогтоогдсон. Гэвч эргэдэг сэнс амархан эвдэрдэг учраас 2 болон 3-фазыг аюулгүй болгохдоо хадаасыг зөв байрлуулах аргыг хэрэглэх нь хамгийн үр дүнтэй хэмээн судалгааны үр дүн гарсан байна.

Ш.Ганчимэг

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …