Өнөөдөр болох үйл явдал

download (4)08:30 цагт Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөлгөөн Хангарди ордны 14 давхарт болно. Зөвлөлгөөнөөр дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдал болон тулгамдаж буй асуудлаа танилцуулна. Утас: 88054500


10:00 цагт НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан НЗДТГ-ын хурлын А танхимд эхэлнэ. Хуралдаанаар Хөрөнгө бүртгэн авах тухай, “Улаанбаатар Их сургууль” ОНӨААТҮГ байгуулж, дүрэм батлах тухай, Шашны байгууллагуудын хугацааг сунгах тухай, Ой тэмдэглэх тухай, “Улаанбаатар сан” ОНӨААТҮГ-г татан буулгах тухай, НИТХ-ын ээлжит хуралдаан зарлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Утас: 99666553


10:30 цагт Өчигдөр хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр мэдээлэл хийнэ.


11:00 цагт Монголын Уран зургийн галлерейн Их танхимд Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн, яруу найрагч Үржингийн Хүрэлбаатарын хайку шүлгийн гурамсан номуудын болон калиграфийн үзэсгэлэнгийн нээлт болно.


11:00 цагт Замын Цагдаагийн газар, Авто замын газар, Татварын Ерөнхий газар, Нийслэлийн Тээврийн газраас хамтран Нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд оролцож байгаа ачааны автомашины ачаа тээвэрлэлт, зам, замын байгууламжийн ашиглалт, авто тээврийн хэрэгслийн татварт хяналт тавих хамтарсан шалгалт явуулах гэж байгаа талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал  МҮОНРТ-ийн Олон Нийтийн мэдээллийн төвд болно. Утас: 300995, 86062332


11:00 цагт Туушин зочид буудлын Соёмбо /5 давхар/ танхимд Азийн Хөгжлийн Банкны Ахлах эдийн засагч Марк Беземэр, Эдийн засагч Л.Амар нар Азийн орнууд, тэр дундаа Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, ирээдүйн төлвийн талаар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултуудад хариулт өгнө.


11:00 цагт IV төрөх эмнэлгийн барилгын ажилд хандив цуглуулах зорилгоор “Энхрий үр-Халуун сэтгэ” ТББ-аас бүх оддын тоглолт зохион байгуулж байгаа талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд болно. Утас: 99252540 99748016


11:00 цагт ХӨСҮТөвийн хэвлэл мэдээллийн төвөөс “Монголньюс” Мэдээллийн төвд Сүрьеэтэй тэмцэх олон улсын өдөрт зориулсан хэвлэлийн бага хурал зарлалаа. Утас: 98190594, 99150594


12:00 цагт “Монгол уран бүтээл” нэгдсэн тоглолтын талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал Улсын Филармонид болно. Утас: 70148012, 70118012


12:30 цагт “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд Ерөнхийлөгчийг огцруулах санал цуглуулахаар суулт зарлаж байсан “Босоо хөх Монгол” бүлгэмээс суулт түр хугацаагаар зогссон тухай болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …