“Сүрьеэг илрүүлье, эмчлэе, эдгэрүүлье” уриан дор дэлхийн сүрьеэтэй тэмцэх өдрийг тэмдэглэнэ

f75ab5fe9f511cb3bigЖил бүрийн 3-р сарын 24 ны өдрийн дэлхий нийтээрээ сүрьеэтэй тэмцэх өдөр хэмээн зарласан. Манай улс энэ жил “СҮРЬЕЭГ ИЛРҮҮЛЬЕ, ЭМЧЛЭЕ, ЭДГЭРҮҮЛЬЕ” уриан дор дэлхийн сүрьеэтэй тэмцэх өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Дэлхий нийтэд сүрьеэ өвчин нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал хэвээр байна.Анх 1882 оны гуравдугаар сарын 24-ны өдөр доктор Роберт Коч сүрьеэгийн вирусыг анх илрүүлсэн байна. Үүнээс хойш зуун жилийн дараа буюу 1982 оны гуравдугаар сарын 24-ны өдрийг “Дэлхийн сүрьеэтэй тэмцэх өдөр” болгон зарлажээ. Хэдийгээр сүрьеэ өвчин нь бүрэн эдгэрдэг өвчин боловч 2013 оны ДЭМБ-ын тайланд дурдсанаар 9.0 сая хүн сүрьеэгээр өвчилж, 1.7 сая хүн сүрьеэгийн улмаас нас барсаар байна. Монгол улсын нийт хүн амын 10 орчим хувь нь сүрьеэгийн халдвар авсан байдаг ба нийт тохиолдлын 80 орчим хувийг ид хөдөлмөрлөх насныхан буюу 15-49 насны хүмүүс эзэлж байгаа аж. Манай улс мянганы хөгжлийн зорилт-д 2015 онд сүрьеэ өвчний тархалт, нас баралтыг 1990 оны түвшингээс 50 хувиар бууруулах зорилго дэвшүүлсэн. Энэ зорилтыг биелүүлэх Монгол улсын Үндэсний хөгжлийн цогц бодлогын хүрээнд сүрьеэтэй тэмцэх ажилд багагүй амжилт олсон байна. Дэлхий дахинд халдварт өвчний улмаас нас барах тохиолдлын нэгдүгээрт ХДХВ, ДОХ дараа нь сүрьеэ орж байна. 2012 оны байдлаар 450,000 хүн Олон эмэнд тэсвэртэй сүрьеэгээр өвчилсөн ба 92 оронд Маш олон эмэнд дасалтай сүрьеэгийн тохиолдол бүртгэгдсэн байна.

2013 оны байдлаар дээр дурдсан 9 сая сүрьеэтэй өвчтөний 56 хувь нь Зүүн Өмнөд Ази, Номхон далайн баруун бүсийн орнуудад байна.

Гэсэн хэдий ч сүрьеэгийн тохиолдол аажуухнаар буурч байгаа ба 2000 оноос 2013 оны хооронд 37 сая хүнийг оновчтой оношлон, төгс эмчилсэн байна.

Монгол улсад Глобаль сангийн дэмжлэгтэй сүрьеэгийн төсөл 2003 оноос хойш хэрэгжиж байна. Төслийн үйл ажиллагааны хүрээнд 2006 оноос Олон эмэнд тэсвэртэй сүрьеэг оношлож эмчилж ирсэн ба 2006-2010 оны хооронд жилд дунджаар 70-80 хүн ОЭТС-ээр оношлогддог байсан бол 2011 оноос хойш дунджаар 200 гаруй хүн оношлогддог болсон байна. Төслийн хүрээнд ХӨСҮТ-д ОЭТС-ийн иж бүрэн тоноглогдсон 60 ортой тасгийг ашиглалтанд оруулахын зэрэгцээ хөдөө орон нутгаар ОЭТС-ийн тохиолдол нэмэгдэж байсан тулСэлэнгэ, Дорнод, Дархан-уул зэрэг найман аймагт ОЭТС-ийн тасгийг нээсэн байна.

Эмэнд мэдрэг буюу энгийн сүрьеэтэй 1 өвчтөнийг эмчлэхэд 30 ам.доллар, харин ОЭТС-тэй 1 өвчтөнийг эмчлэхэд дунджаар 3000 ам.доллар зарцуулагддаг байна.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …