Глобаль сангийн Сүрьеэгийн төслийн хүрээнд нээгдсэн өдрийн эмчилгээний цэгүүд

0 asurie 2Монгол Улсад Глобаль сангийн дэмжлэгтэй сүрьеэгийн төсөл 2003 оноос хойш хэрэгжиж байна. Төслийн үйл ажиллагааны хүрээнд 2006 оноос Олон эмэнд тэсвэртэй сүрьеэг (ОЭТС) оношлож эмчилж ирсэн ба ХӨСҮТ дээр ОЭТС-г эмчлэх 60 ортой тасаг, мөн Хорихын клиникт 10 ортой тасаг, өвчлөл өндөртэй зарим аймгуудад ОЭТС-ийн тасгийг тус тус нээсэн байна. Мөн төслийн үйл ажиллагааны хүрээнд ОЭТС-ийн өдрийн эмчилгээний цэгийг нээж, зориулалтын байр, тоног төхөөрөмжөөр тохижуулж өгснөөр биеийн байдал харьцангуй хөнгөн өвчтөнүүд өдрийн цагаар сүрьеэгийн үргэлжлэх шатны эмчилгээг хийлгэж байна. Өдрийн эмчилгээний цэгүүд нээгдсэнээр илүү бага зардлаар олон өвчтөнд хүрч ажиллан, тодорхой үр дүнд хүрч байна.

Глобаль сангийн дэмжлэгтэй сүрьеэгийн төслийн хүрээнд ХӨСҮТ, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянгол, Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар дүүргийн эмнэлэгүүд, Дархан-уул, Дорнод, Дорноговь, Сэлэнгэ, Орхон, Төв, Өвөрхангай аймгуудын нэгдсэн эмнэлгүүд дээр тус тус өдрийн эмчилгээний цэгийг нийт 92 мянга гаруй ам.долларын санхүүжилт бүхий засвар үйлчилгээ, иж бүрэн тохижилт хийж, тоног төхөөрөмжөөр ханган нээсэн байна.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …