Өнөөдөр болох үйл явдал

download (4)09:00 цагт Ногоон байгууламжийн цэцэрлэгч бэлтгэх сургалтанд хамрагдан “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-д ажиллах залууст сертификат гардуулах арга хэмжээ “Sunday” худалдааны төвийн хажууд байрлах Улаанбаатар дээд сургуулийн хурлын зааланд болно. Утас:96586689


10:00 цагт Төрийн ордоны Иргэний танхимд “АСЕМ –МОНГОЛД” арга хэмжээний талаар хэвлэлийн бага хурал болно. Хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөгчид оролцоно.


10:00 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнд “Төрөө урлахуй” сэдэвт хэлэлцүүлэг болно. Хэлэлцүүлэгт намуудын дарга нар, УИХ-ын гишүүд оролцоно.


10:00 цагт Чанарын удирдлагын тогтолцооны талаарх танилцуулга сургалтыг МҮХАҮТ-ын 507 тоот хурлын зааланд зохион байгуулна. Утас: 70109090, 99020785


11:00 цагт удахгүй тохиох “Дэлхийн театрын өдөр”-тэй холбогдуулан явуулах арга хэмжээний тухай хэвлэлийн хурлыг УДБЭТ-т зохион байгуулна.


11:00 цагт Улаанбаатар хотын хог тээвэрлэлт, тохижилт, ногоон байгууламжийн ажилд хяналт тавих төрийн бус байгууллагуудынхантай нийслэлийн удирдлагууд гэрээ байгуулах ёслолын арга хэмжээ Хангарди ордоны 14 давхарын Хүндэтгэлийн танхимд болно. Утас 96586689


11:00 цагт ШӨХТГ-ын зааланд Зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх болон дугуй түгжих үйл ажиллагаа, Нийгмийн даатгалын сангийн үйл ажиллагаа хууль журмын дагуу байгаа эсэх шалгалтуудын дүнгийн талаар хэвлэлийн бага хурал болно. Утас: 91021020 95521020


11:00 цагт  АНУ-ын дипломат алба болон олон улсын харилцааны талаарх арвин их туршлагатай бөгөөд нэгдсэн улсын төрийн албаны айлчлалаар дэлхийн 50 гаруй оронд зочилж, олон зуун дипломат ажилтнуудаас ярилцлага авч байсан туршлагатай Америкийн сэтгүүлч, зохиолч, бизнес эрхлэгч Николас Кралев  “Төрийн бодлогод-Хэвлэл Мэдээллийн үүрэг оролцоо” буюу “Media Responsibility in Public Policy” сэдвээр Хэвлэлийн хүрээлэнд сэтгүүлчдэд лекц уншиж, санал солилцоно.


11:00 цагт Дэнжийн 1000-ын “Нарантуул” худалдааны төвд худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд болон түүгээр үйлчилж буй иргэдэд шинээр гарсан хууль тогтоомж, дүрэм журмын талаар мэдээлэл өгч, хяналт шалгалтанд ашиглагдаж буй багаж тоног төхөөрөмжийг танилцуулна. Утас:88081985


11:00 цагт АН-ын 25 жилийн ойг тохиолдуулан АН-аас хийж хэрэгжүүлж байгаа ажил болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх хэвлэлийн бага хурал АН-ын төв байранд болно.  Хэвлэлийн бага хуралд АН-ын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр болон АН-ын Газрын дарга нар оролцоно. Утас: 11-328425, 88028646, 88060109


15:30 цагт Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнбат Евразийн эдийн засгийн комиссын гишүүн Т.Д.Валоваяг Аж үйдвэрийн яамны хурлын танхимд хүлээн авч уулзана. Мөн Төр, хувийн хэвшлийн төлөөлөлтэй санал солилцох уулзалт болно.


16:00 цагт Төрийн соёрхолт, Соёлын Гавъяат зүтгэлтэн, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Хүн байхын учир утга” лекц, ярилцлага ШУТИС-ийн “Урлаг” зааланд болно.


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн “Гамшигаас хамгаалах арга хэмжээг зохион байгуулах тухай” 2015 оны А/30 дугаар захирамжийн дагуу Хан-Уул дүүргийн хэмжээнд “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль” 2015 оны гуравдугаар сарын 24-26-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Өнөөдөр дараах үйл ажиллагаанууд зохион байгуулагдана.

Үүнд,
08:30-09:30 цагт  Өндөр барилгын гал түймрийг унтраах үзүүлэх дадлага сургууль /Хан-Уул дүүргийн Иргэдэд үйлчлэх төв байр/

11:00-12:30 цагт Химийн хортой бодис алдагдсан үед ажиллах үзүүлэх сургалт /ДЦС-3 ТӨХК/

14:00-15:30 цагт Ой хээрийн түймэр унтраах үзүүлэх сургалт /Жаргалантын ам/

16:30-17:30 цагт Амьтны гоц халдварт өвчний үед ажиллах үзүүлэх сургууль /13-р хороо буюу Шувуун фабрик/

Утас: 99263060, 99094638

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …