ШӨХТГ-аас даатгуулагчийн эрх ашгийг хамгаалах үүднээс нийгмийн даатгалын байгууллага, нийгмийн даатгалын санд хяналт шалгалт хийлээ.
/НДСангийн хөрөнгийг байршуулсан байдал/
№ |
Банкнынэр |
Дүн |
Харилцах /төг/ |
Хадгаламж /төг/ |
1 |
Голомтбанк |
29,156,660,061.6 |
9,156,660,061.6 |
20,000,000,000.0 |
2 |
Капиталбанк |
209,487,284,256.8 |
19,487,284,256.8 |
190,000,000,000.0 |
3 |
Капитронбанк |
13,237,615,980.1 |
6,237,615,980.1 |
7,000,000,000.0 |
4 |
Төрийнбанк |
157,817,571,396.3 |
67,817,571,396.3 |
90,000,000,000.0 |
5 |
Төрийнсан |
84,236,628,956.3 |
84,236,628,956.3 |
|
6 |
Улаанбаатархотынбанк |
178,225,852,275.6 |
23,225,852,275.6 |
155,000,000,000.0 |
7 |
Үндэснийхөрөнгөоруулалтынбанк |
15,193,592,929.3 |
193,592,929.3 |
15,000,000,000.0 |
8 |
ХААН банк |
59,156,608,096.5 |
47,156,608,096.5 |
12,000,000,000.0 |
9 |
Хасбанк |
918,584,692.7 |
918,584,692.7 |
– |
10 |
Худалдаахөгжлийнбанк |
7,367,791,581.6 |
7,367,791,581.6 |
– |
11 |
Чингисхаанбанк |
54,205,637,730.6 |
11,205,637,730.6 |
43,000,000,000.0 |
12 |
Солонгосүрийбанк |
7,276,000.0 |
7,276,000.0 |
– |
13 |
СолонгосКеббанк |
4,488,000.0 |
4,488,000.0 |
– |
14 |
СолонгосШинханбанк |
12,954,000.0 |
12,954,000.0 |
– |
15 |
Засгийнгазрынбонд |
90,000,000,000.0 |
– |
– |
Нийтдүн |
899,028,545,957.4 |
277,028,545,957.4 |
532,000,000,000.0 |
Нийгмийн даатгалын Ерөнхий газраас банкуудад нийгмийн даатгалын чөлөөт мөнгөн хөрөнгийн үлдэгдлийг харилцах, хадгаламж хэлбэрээр байршуулахдаа 2015 оноос өмнө харилцан адилгүй хүүтэй байсан байна. Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн журам шинэчлэн батлах тухай 2013.12.16-ны өдрийн 35 дугаар тогтоолоор батлагдсан “Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийн чөлөөт үлдэгдлээс арилжааны банкинд харилцах, хадгаламж хэлбэрээр байршуулах журам”-ийн 4.5-д “Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл хуримтлалын сангаас арилжааны банкинд мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулах хөрөнгийн хүүгийн хэмжээг тухайн үеийн Монгол банкны бодлогын хүүгийн түвшинтэй уялдуулан тогтоох” гэсэн заалтыг2014.11.24-ний өдөр нэмж, өөрчлөлт оруулсан байна
Дээрх заалтын дагуу энэ жилээс үндэсний арилжааны банкуудтай ижилхэн хэмжээтэйгээр буюу Монгол банкны бодлогын хүү болох 11.8 хувийн хүүтэйгээр гэрээ хийсэн байна. Харин харилцахын хүүг 5.5 хувийн хүүтэйгээр байршуулахаар гэрээ хийжээ.
Хяналт шалгалтаар дараах зөрчлүүд илэрлээ:
- 1. Нийгмийн даатгалын чөлөөт мөнгөн хөрөнгийг арилжааны банкуудад байршуулах болон тэтгэвэр, тэтгэмжийг дамжуулан олгохдоо банкуудад чөлөөтэй өрсөлдөх нөхцөлөөр хангаагүй, өрсөлдөөнийг хязгаарлан зарим банкинд давуу байдал олгосон.
Банкуудаар нийгмийн даатгалын тэтгэвэр, тэтгэмжийг дамжуулан даатгуулагчдад олгох болон нийгмийн даатгалын чөлөөт мөнгөн хөрөнгийг байршуулахдаа Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2010 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан “Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмжийн үйлчилгээ үзүүлэх арилжааны банктай хамтран ажиллах журам”, 2013 оны 35 дугаар тогтоолоор батлагдсан “Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийн чөлөөт үлдэгдлээс арилжааны банкинд харилцах, хадгаламж хэлбэрээр байршуулах журам”-ын хүрээнд шууд харилцаж байгаа явдал нь банкуудын өрсөлдөөнийг хязгаарлах, түүнчлэн бусдад хуульд зааснаас бусад үндэслэлээр давуу байдал олгосон байна. Тухайлбал, нийгмийн даатгалын тэтгэвэр, тэтгэмжийг банкаар дамжуулан олгох үйлчилгээний 45 гаруй хувийг дангаар гүйцэтгэдэг ХААН банкинд нийт хадгаламжийн 2.3 хувийг байршуулсан байхад Капитал банкинд 35.7 хувийг байршуулсан байна.
Өөрөөр хэлбэл хуульд заасан журмын хүрээнд өрсөлдөөнт орчин бүрдүүлэх замаар банкуудыг сонгон шалгаруулж шийдвэрлэсэн тохиолдолд илүү тааламжтай үйлчилгээний нөхцөл, хүү бүрдэж болох юм.
- 2. Тэтгэвэр, тэтгэмж олгох үйлчилгээний чанар хангалтгүй.
Ахмад настнуудын зүгээс тэтгэврийн зээлийг банкуудаас өндөр хүүтэй авдаг, ингэхдээ хэрэглэгчийн эрхийг зөрчиж байгаа талаар гомдол гаргадаг. Уг асуудлыг хяналт шалгалтын явцад судлан үзлээ.
Нийгмийн даатгалын Ерөнхий газраас 2015 онд тэтгэврийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн хөрөнгийг арилжааны банкуудад хадгаламжийг 11.8, харилцахыг 5.5 хувийн хүүтэйгээр тус тус байршуулж байхад ахмадууд банкнаас тэтгэвэр барьцаалсан зээлийг жил /сарын 1.5 хувь/-ийн дунджаар 18 хувийн хүүтэйгээр авч байна.
Ахмад настнуудад өөрийнхөө ирээдүйд авах тэтгэврийг барьцаалж харьцангуй өндөр хүү төлөн банкнаас зээл авдаг энэ байдлыг уян хатан болгох, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ бий болгож, сонголттой, хямд өртөгтэй бүтээгдэхүүн үйлчилгээ авах боломжийг бий болгоход чиглэсэн өрсөлдөөнт орчин бүрдүүлэх талаар Нийгмийн даатгалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т “нийгмийн даатгалын сангаас тухайн төрлийн тэтгэвэр, тэтгэмжийг цаг тухайд нь олгох ажлыг зохион байгуулж, үйлчилгээг сайжруулах” гэж заасан, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-д “хэрэглэгч зах зээлээс эрэлт хэрэгцээндээ нийцүүлэн хямд, аюулгүй, зохих чанарын бараа сонгож авах өргөн боломжийг хангахад чиглэгдсэн шударга өрсөлдөөнийг хөхүүлэн дэмжих арга хэмжээ аваx” гэж тус тус заасны дагуу холбогдох арга хэмжээ авах талаар Нийгмийн даатгалын Ерөнхий газарт шаардлага хүргүүлж, хамтран ажиллах нь зүйтэй байна.
2014 оноос ХААН банк, Төрийн банкууд тэтгэвэр, тэтгэмжийг карт /Ко-Бренд карт/-аар олгодог болж, хэрэглэгчийг тухайн банкны салбарыг сонгож, үйлчлүүлэх боломжийг бий болгосон явдал сайшаалтай ч мөн оны байдлаар нийт тэтгэвэр авагчдын 79235 буюу 25.5 хувь тухайн картыг хэрэглэж байгаа нь төдий л хангалттай хүрээг хамарсан үйлчилгээ болж хараахан чадаагүй байна. Иймд үйлчилгээний хамрах хүрээг илүү өргөжүүлэх шаардлагатай юм.
- 3. Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулийг хэрэгжүүлээгүй, нэрийн дансыг мөнгөжүүлээгүй.
Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хууль 1999.06.10-ний өдөр батлагдаж, хуулийн 7.1-д “… даатгуулагч нэрийн данснаас өндөр насны тэтгэвэр авах эрхтэй”, мөн хуулийн 7.1.1-д “1960.01.01-ний өдөр ба түүнээс хойш төрсөн” даатгуулагч тэтгэвэр авахаар заасан байна. Өөрөөр хэлбэл хууль 2015.01.01-ний өдрөөс хэрэгжиж эхлэхээр байгаа юм.
Гэтэл уг хуулийн хүрээнд 2015 онд 55 нас хүрч тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн 15041 эмэгтэй даатгуулагч байгаагаас 1 сард тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн 1435 даатгуулагч байгаа бол өнөөдрийн байдлаар тухайн хуулийн хүрээнд нэг ч иргэнд тэтгэвэр олгогдоогүй байна. Өөрөөр хэлбэл Нийгмийн даатгалын тухай хуульд заасан өмнө нь хэрэгжиж байсан аргачлалаар тэтгэвэр тогтоогдон олгогдож байна.
Хууль хэрэгжихгүй байгаа шалтгааны талаар Нийгмийн даатгалын Ерөнхий газрын удирдлагуудын зүгээс “тэтгэврийн даатгалын нэрийн дансыг хийсвэрээр бичилт хийж байснаас мөнгөжүүлээгүйтэй холбоотой” гэсэн тайлбар хийж байгаа юм.
Энэ нь Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хууль хэрэгжихгүй байгаагаас гадна Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5.1-д “Хэрэглэгч эрх бүхий байгууллагаас баталсан … хууль тогтоомж, гэрээгээр тодорхойлсон зохих чанар, тоо хэмжээ, аюулгүйн шаардлагыг хангасан бараа хэрэглэх, ажил, үйлчилгээгээр хангуулах эрхтэй” гэж заасныг зөрчиж байна.
- 4. Зарим дүрэм, журмууд хууль тогтоомжид нийцээгүй.
Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн 10, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын 13 шийдвэрийг сонгон авч, хяналт шалгалтад хамруулсан бөгөөд тэдгээрийн хууль зүйн үндэслэлийг хянаж, шалгахадэдгээр тогтоол, журмууд /хавсралтад жагсаасан/ Засгийн газрын 2010 оны 119 дугаар тогтоолоор батлагдсан “Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам”-ийн дагуу Хууль зүйн яаманд хянуулж, бүртгүүлээгүй байна.
Засгийн газрын 2010 оны 119 дугаар тогтоолоор батлагдсан “Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам”-ийн 1.3-д “Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг эрх бүхий этгээд нь зөвхөн хуулиар тусгайлан эрх олгогдсон тохиолдолд гаргана”, 1.4-д “Хуулиар тусгайлан эрх олгогдоогүй асуудлаар гаргасан захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг бүртгэхгүй бөгөөд ийм шийдвэрийг хүчин төгөлдөр дагаж мөрдөхгүй” гэж зааснаас үзвэл хуулиар тусгайлан эрх олгогдоогүй байх бөгөөд журмын тус заалтыг зөрчиж гарсан шийдвэрүүд болсон байна.
Тус шийдвэрүүдийн хууль зүйн үндэслэлийг хянаж, Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалгаж үзэхэд дараах дүрэм, журам, шийдвэрүүдийг үндэслэн хуулиар эрх олгогдоогүй байхад мөнгө хөрөнгийг захиран зарцуулсан зөрчилүүд илрэв.
Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2010 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан “Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмжийн үйлчилгээ үзүүлэх арилжааны банктай хамтран ажиллах журам”-ддараахь зөрчил байна:
– Журмын 1.3, 2.1, 2.2, 2.3 дахь заалтуудаарНийгмийн даатгалын Ерөнхий газрын зүгээс банкуудын өрсөлдөөнийг хязгаарласан, банкуудыг өрсөлдүүлэн шалгаруулалгүй шууд харилцаж, гэрээ байгуулахаар хуулийн хэм хэмжээ давсан эрх олгосон байгаа нь Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.2.2, 13.2.4, 13.2.5, 13.2.7-д тус тус заасныг зөрчсөн байна.
Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2013 оны 35 дугаар тогтоолоор батлагдсан “Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл, хуримтлалын сангаас арилжааны банкинд мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулах журам”-д дараахь зөрчил байна:
– Журмын 3.2, 3.3.3 дахь заалтуудаар нийт банкуудад нээлттэй байдлаар санал хүргүүлж, өрсөлдүүлэх замаар сонгох бус зөвхөн уг журамд заасан үндэслэл, шаардлагаар гэрээ хийхээр байгаа нь Өрсөлдөөний тухай хуулийн 13.1, 13.2.1, 13.2.4, 13.2.5, 13.2.7-д заасныг зөрчиж, өрсөлдөөний үр дүнд үнэ, үйлчилгээний үндсэн нөхцлүүд тодорхойлогдох байдал хангагдалгүй, хязгаарлагдсан байна. Мөн тодорхой хуульд заасан үндэслэлгүйгээр эрх бүхий /тусгай зөвшөөрөлтэй/ тухайн зах зээлд үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагыг үйл ажиллагаа явуулах боломжийг хязгаарлах эсвэл давуу байдал олгох үндсэн суурь болж байна.
Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөл болон Монгол банкны ерөнхийлөгчийн 2014.05.27-ний өдөр хамтран баталсан 02, А-83 дугаартай шийдвэрт дараах зөрчил байна:
– Уг шийдвэрээр арилжааны банкинд байршуулах хөрөнгийн хэмжээг баталсан байна. Гэтэл Нийгмийн даатгалын тухай хуулийн 11.5-д “Хуримтлалын сангаас арилжааны банкинд байршуулах хөрөнгийн хэмжээг санхүүгийн болон нийгмийн даатгалын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Монгол банк, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл хамтран тогтооно” гэж заасан буюу өөрөөр хэлбэл хуульд заасан сангийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батлаагүй байгаа нь хуулийн тухайн заалтыг зөрчсөн байна.
Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2015.02.03-ний өдрийн 02 тоот тогтоолд дараах зөрчил байна:
– Уг тушаалаар арилжааны банкуудад байршуулах хөрөнгийн хэмжээг баталсан байх бөгөөд тухайн батлагдаж байгаа хөрөнгийн хэмжээ хэдий өөрчлөгдөөгүй ч шийдвэрийг зөвхөн Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөл дангаараа тогтоол гарган шийдвэрлэсэн нь хуулийн дээрх заалтыг мөн зөрчсөн байна.
Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын 2013.06.11-ний өдрийн 20 дугаар тушаалаар батлагдсан “Нийгмийн даатгалын улсын байцаагчийн актаар тавьсан алдангийн орлогоос урамшуулал олгох, дэмжлэг туслалцаа үзүүлэхэд баримтлах журам”-д дараахь зөрчил байна:
– Журмын 1.3-д “Нийгмийн даатгалын Ерөнхий газрын зохих дансанд төвлөрүүлсэн алдангийн орлогын 70 хувийг төвлөрүүлэлт хийсэн нийгмийн даатгалын байгууллагын зохих дансанд шилжүүлэн зарцуулах эрх олгох бөгөөд 10 хувийг болзошгүй эрсдлийн зардлыг санхүүжүүлэхээр тооцон нөөцөд үлдээж, 20 хувийг хүний нөөцийг хөгжүүлэх зардалд зарцуулна” гэж заасан нь хуульд тусгайлан эрх олгогдоогүй байхад хуулиас давсан хэм хэмжээ тогтоосон байна.
Тухайлбал, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2013 оны 12 дугаар сарын 24 өдрийн Б/556 тоот тушаал гаргаж улсын байцаагчийн актаар тогтоосон алдангийн орлогоос 23,7 сая төгрөгийг албан хаагчдад урамшуулал болгон өгсөн, 4,3 сая төгрөгөөр компьютер техник хэрэгсэл худалдаж авсан, конторын өрөөний засварт 0,7 сая төгрөг зарцуулсан нь хууль бус байсан. Нийгмийн даатгалын улсын байцаагчийн тавьсан алдангийн орлого нь нийгмийн даатгалийн санд орох ёстой мөнгө юм.
Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын 2013.04.29-ний өдрийн “Үнэт цаас, маягтын үнэ, архивын лавлагааны хураамж шинэчилж батлах тухай” А/189 дүгээр тушаалд дараах зөрчил байна:
Жагсаалтын нэгд “Нийгмийн даатгалын байгууллагуудад ашиглаж буй үнэт цаас, маягт, номын үнэ болон архиваас олгосон лавлагааны хураамжийг хавсралтаар шинэчлэн тогтоож, 2013.05.01-ээс эхлэн мөрдсүгэй” гэж заасан нь Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2009.05.26-ний өдрийн 19 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийгмийн даатгалын сангийн төсөл, төсөөлөл боловсруулахад баримтлах аргачлал”-ийн 7-ийн б-д “бусад орлого” хэсэгт тусгагдаагүй байгаагийн зэрэгцээ Агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2, Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасныг тус тус зөрчиж байна.
ШӨХТГ-аас авсан арга хэмжээ:
ШӨХТГ-аас даатгуулагчийн эрх ашгийг хамгаалах, нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах, аривжуулах, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, холбогдох дүрэм, журмуудыг хууль тогтоомжид нийцүүлэх, Даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулийг хэрэгжүүлэх, сангийн чөлөөт мөнгөн хөрөнгийг байршуулахдаа банкуудад чөлөөтэй өрсөлдөх боломж, нөхцөлөөр хангаж, сонгон шалгаруулалт явуулах шаардлагыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл, Нийгмийн даатгалын ерөнхий газарт хүргүүлэв.
Мөн банкинд сангийн чөлөөт үлдэгдлийг хадгаламж, харилцах хэлбэрээр байршуулахдаа тэтгэврийн зээл, хүү, шимтгэл, үйлчилгээний нөхцлийн талаар илүү тааламжтай нөхцөл санал болгосон арилжааны банктай хамтран ажиллах, тэтгэвэр авагчдад банкаар дамжуулан өндөр хүү, шимтгэлтэйгээр зээл олгож байгаа байдлыг цаашид өөрчилж, илүү тааламжтай шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ бий болгох асуудлыг судлан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.