Жил бүрийн гуравдугаар сарын 20-ноос дөрвөн сарын 20, аравдугаар сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 20-ныг хүртэл замын хөлдөлт, гэсэлтийн үед том оврын болон хүнд даацын автомашины хөдөлгөөнийг тээврийн хэрэгслийн бүх жингээс хамааруулан түр хугацаагаар хязгаарладаг. Үүний дагуу ирэх сарын 20 хүртэл том оврын болон хүнд даацын автомашины хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлахаар болсон. Заасан хугацаанд бүтээн байгуулалттай холбогдуулан бүх жингийн шаардлага хангасан ачааны автомашинууд түр хугацаагаар ачаа тээвэрлэхэд шаардлагатай шаардагдах бичиг баримтын дагуу Нийтийн тээврийн газраас зөвшөөрөл авч замын хөдөлгөөнд оролцуулах аж. Тодруулбал, бүх жин нь 3500 кг болон түүнээс бага жинтэй ачааны автомашиныг “В”, 3500 кг-аас дээш бол “С”, чиргүүлтэй бол “СЕ” гэсэн ангиллаар түр зөвшөөрөл олгох юм байна. Түр зөвшөөрлийн хураамжийг Төрийн сан 200051055 дансанд тушаах бөгөөд “В” ангиллын ачааны автомашины нэг өдрийн хураамж 1000,“С” ангиллынх 1500, “СЕ” ангиллынх 2000 төгрөг юм байна. Нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд оролцож байгаа ачааны автомашины ачаа тээвэрлэлт, замын байгууламжийн ашиглалт, авто тээврийн хэрэгслийн татварт хяналт тавихаар холбогдох байгууллагууд хамтарч ажиллаж эхэлжээ. Хяналт тавьж ажиллаж буй байгууллагын төлөөллөөс доорх зүйлийг тодруулсан юм.
Гурав, наймаар төгссөн автомашин эзэмшигч энэ сард татвараа төлнө
Нийслэлийн татварын газрын Тээврийн тасгийн дарга С.Цэрэнжамц:
Нийслэлийн Татварын газар дээрх хамтарсан шалгалтын ажилд хяналт тавьж байна. Манайхаас албан татвар төлбөр хураалтын байдал, ачааны автомашинд шалгалт хийнэ. Албан татвар төлбөр хураах ажил бол нийслэлийн Засаг даргын захирамжаар энэ оны хоёрдугаар сарын 10-наас эхэлсэн. Улаанбаатар хотын хэмжээнд 350 мянган тээврийн хэрэгсэл татвар төлдөг. Ачааны автомашинаар үйлчилгээ эрхэлж буй иргэд хуульд заасны дагуу урьдчилгаа татвар арван мянган төгрөг төлөөд улирлаар нь тайлангаа гаргах ёстой. Татвар хураах ажлыг иргэдэд хүндрэл чирэгдэлгүй хүргэхийн тулд шинэ журам баталсан. Журмын дагуу татвар төлөгч, иргэдэд төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай хүргэх үүднээс улсын дугаарын сүүлийн оронгоор сар бүрт ангилан хуваарилсан. Энэ сард л гэхэд гурав, наймаар төгссөн автомашин эзэмшигчид албан татвараа төлж байна. Одоогоор автотээвэр, өөрөө явагч тээврийн хэрэгслийн татвар гурван тэрбум, зам ашигласны төлбөр гэж 1.5 төгрөг төвлөрсөн. Татвар төлөх хуулийн хугацаа зургадугаар сарын 1-нд дуусна. Дашрамд дурдахад,
-1, 6 тоогоор төгссөн бол нэгдүгээр сард
-2, 7 тоогоор төгссөн бол хоёрдугаар сард
-3, 8 тоогоор төгссөн бол гуравдугаар сард
-4, 9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард
-5, 0 тоогоор төгссөн бол тавдугаар сард албан татвар, төлбөр хураамж, албан журмын даатгалд хамрагдсан эсэхийг үндэслэн техникийн хяналтын үзлэг, оношлогоонд хамруулан нэгдсэн нэг наалтыг олгохоор болсон юм.
Ачааг хэмжих багаж байрлуулсан
Замын цагдаагийн газрын ахлах мэргэжилтэн хошууч И.Шагдарсүрэн:
Нийслэлийн засаг даргын 2008 оны 191 тоот захирамж гарсан. Захирамжийн хүрээнд замын хөлдөлт гэсэлтийн үед тохиодог гуравдугаар сарын 20-ноос дөрөвдүгээр сарын 20- ныг хүртэл хүнд даацын ачааны автомашины хөдөлгөөнийг түр хуга цаагаар хязгаарладаг. Захирамжид тулгуурлан холбогдох байгууллагууд хяналт тавьж ажиллана. Замын хөдөл гөөнд оролцож буй хоёр голтой тээврийн хэрэгсэл нь 18 тонн, гурван голтой бол 25 тонн, дөрөв бол 38 тонн, тав бол 40, зургаан голтой бол 44 тонн байхаар 191 тоот захирамжид заасан. Заасан хэмжээнд нийцсэн тохиолдолд нийслэл хотын замын хөдөлгөөнд оролцох боломжтой гэсэн үг. Замын цагдаагийн газраас нийслэлийн зургаан дүүрэг болон нийслэл хот руу орох зүүн баруун жигүүрт тээвэрлэж буй ачааг хэмжих багаж байрлуулсан. Заасан хэмжээнээс хэтэрсэн бол газар дээр нь ачааг буулгаж нормд нийцүүлж ачиж хөдөлгөөнд оролцуулна. Нийслэлийн тээврийн газрын хяналт шалгалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Одгэрэлээс цөөн асуултад хариулт авлаа.
Замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрлийг ТҮЦ машинаас авах боломжтой
-Том оврын болон хүнд даацын автомашины хөдөлгөөнийг тодорхой хугацаанд хязгаарласан. Түр хугацаагаар ачаа тээвэрлэх шаардлага тулгарвал ямар зөвшөөрөл авах вэ?
-Ачааны автомашин замын хөдөлгөөнд оролцохдоо жолооч тээврийн хэрэгслийн татвараа бүрэн төлсөн, техникийн үзлэгт бүрэн хамрагдсан байх шаардлагатай бөгөөд энэ талаархи тайлангаа нийслэлийн тээврийн газарт бичиж өгнө. Ингэснээр ачааны автомашины жолооч нийслэлийн хориглоогүй замаар замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрлийг ТҮЦ машинаас авах боломжтой. Түүнчлэн жолоочийн ажлыг хөн гөвч лөх үүднээс замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрлийг 83 цэгт олгохоор бэлтгэл ажлаа эхлүүлсэн.
-Хязгаарласан болон хориглосон замаар хөдөлгөөнд оролцох зайлшгүй шаардлага гарвал жолооч яах вэ?
-Нийслэлийн тээврийн газраас өдрийн буюу хоно гийн зөвшөөрлийг BC,CE гэсэн ангиллаар олгоно. Үүнд, түргэн хугацаанд муудах, гэм- тэх бараа бүтээгдэхүүн тээвэрлэсэн гэх нот лох бичиг баримттайгаа ирэх ёстой.
-Албан байгууллага ачааны автомашинд түр зөвшөөрөл авахад ямар бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай вэ?
-Аж ахуй нэгж байгууллагын / ААНБ/ албан бичиг, компанийн бүртгэ лийн гэрчилгээ, тусгай зөв шөөрөл, ажил эхлүүлэх зөвшөөрлийн хуулбар, тээврийн хэрэгслийн дөрвөн тал харагдахуйц фото зураг / чиргүүл /, тээврийн хэрэгс лийн гэрчилгээ, чиргүүлийн гэрчилгээний хуулбар /техникийн хяналтын үзлэгийн хугацаа дуу- саагүй байх/ тээврийн хэрэгслийн татварын гэрчилгээний хуулбар / 2015 оны албан татвараа заавал төлсөн байх/, тухайн компанитай хамтарч ажиллаж байгаа ААНБ- ын гэрээний хуулбар хэрэгтэй. Хориглосон болон цагийн хяз- гаарлалт тогтоосон гудамж зам руу зайлшгүй тохиолдолд орохыг нотлох бичиг баримт шаардлагатай.
-Нийслэлийн гудамж замын хөдөлгөөнд ачааны автомашин “Ес” зөвшөөрөл авч оролцдог. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
-“ЕС” зөвшөөрлийн зорилго нь нийслэлийн нутаг дэвсгэрт ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллага болон иргэний ачааны урсгалын нэгдсэн мэдээллийн сантай болох явдал юм. Нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд ачааны автомашин зорчихыг хориглосон замаас бусад гудамж, замаар хөдөлгөөнд оролцоход “ЕС” зөвшөөрөл авч оролцоно. “ЕС” зөвшөөрлийг “ТҮЦ” машинаас зааврын дагуу авдаг. Жолооч зохих зөвшөөрөлгүй замын хөдөлгөөнд оролцвол Монгол Улсын Захиргааны Хаиуцлагын тухай хуульд заасны дагуу арга хэмжээ тооцох аж. Том оврын болон ачааны автомашины жолооч нар нь замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, аюулгүй байдлыг хангасан. Цацруулагч наах, ослын тэмдэг, ачиж яваа ачаа нь унахгүй, асгарахгүй, гоожихгүй, хийсэхгүй байх бүх нөхцөлийг хангасан бүтээлэгтэй байхыг холбогдох байгууллагаас анхааруулж байна.
эх сурвалж: unen.mn