Австралийн Мельбурны их сургуулийн энэ судалгаанд жирэмсний эхний хэдэн сар дээрээ байгаа нийт 300 эмэгтэйг хамруулж, тэднийг стресс, сэтгэл зовинох бэрхшээлтэй тулгарч байсан эсэхийг нь тодорхойлсны дараа ажиглаж эхэлсэн байна.
Судлаачид эх, хүүхдийг төрж, нэг ой дөрвөн сар хүртэл нь ажиглажээ. Эхчүүдийн 10 хувь хүүхдүүд байнга уйлж байна гэж гомдоллож байсанд дүн шинжилгээ хийхэд сэтгэл зовинох асуудалтай байсан эхчүүдийн хүүхэд хавьгүй удаан уйлж байж. Үүнтэй холбоотойгоор эмч нар жирэмсэн байхдаа сэтгэл зовинох бэрхшээлтэй эхчүүдийг цаг тухайд нь сэтгэл зүйч нарт хандаж байхыг зөвлөжээ
Иймд жирэмсэн болохоосоо өмнө стресс, сэтгэл зовинох, гэнэт сандрах зэрэг бэрхшээлтэй тулгарч айж түгшсэн эхчүүдийн хүүхэд их уйлдаг ажээ. Судлаачид үүний шалтгааныг нарийн тодорхойлж чадаагүй байна. Тийм ээжүүд хүүхэд хүмүүжүүлэхдээ илүү их тулган шаарддагаас хүүхэд их уйланхай болдог гэсэн таамаглал дэвшүүлжээ. Түүнчлэн эх үрээ тээх явцдаа стрессийн даавар хэт ихээр ялгаруулснаас болсон байх магадлалтай гэнэ. Уг даавар ихсээр нэвтэрч, хүүхдийн тархины хөгжилд нөлөөлөх боломжтой аж.
эх сурвалж: emegteichuud.mn