МОН-93 шатахуун худалдаанд гарлаа

02rr Өнөөдрөөс эхлэн МОН-93 шатахуун 1670 төгрөгийн үнэтэйгээр “НИК”, “Магнай трейд”, “Шунхлай” компаниудын шатахуун түгээх цэгүүдээр борлуулагдаж эхэллээ.

ТОдруулбал, “Монгол 93” шатахууныг Зүүн дөрвөн зам, Сансарын аюулгүйн тойрог, 10 дугаар хороолол, Телевиз, Замын цагдаагийн газар, Нарны зам дагуух бүх шатахуун түгээх станц, 1 дүгээр хороолол, Сонсголон, зуслангийн зам дагуух шатахуун түгээх станцууд, Дархан, Эрдэнэт, Яармаг, Таван шар, Баянбүрд зэрэг нийт 26 шатахуун түгээх газруудаар худалдаалах аж.

Дашрамд дурьдахад, Дорнод аймаг дахь “Дачин Тамсаг”-аас олборлосон түүхий нефтийг “Чайна Ойл” компаний Хөх хот дахь үйлдвэрт боловсруулж, улмаар бүтээгдэхүүнийг эргүүлэн манай улсад сар бүр 10 мянган тонн шатахуун нийлүүлэх болсон. Харин шатахууны үнийг тооцохдоо Монгол улсаас  БНХАУ-д экспорлож буй газрын тосны үнийг суурь болгохоор харилцан тохиролцсон бөгөөд “Чайна Ойл” компанис сард авах бүтээгдэхүүний хамгийн доод хэмжээг 10 мянган тонн хүртэл нэмэгдүүлэх гэрээг хоёр тал байгуулсан байна. Мөн Сингапурын хөрөнгийн бирж дээр манай орны газрын тос “Дачин-33” нэрээр худалдаалагдаж байгаа тул бирж дээр үнэ өсвөл манайд нийлүүлж буй шатахууны үнэ өсч, буурвал үнэ буурна гэсэн үг ажээ.

Т.Анир.ugluu.mn

Санал болгох мэдээ

Ж.Батзандан: Уул уурхайн баялагийн тодорхой хувийг төр, ард түмний мэдэлд авах асуудал яригдах бүрд Засгийн газрыг огцруулах асуудал гарч ирдэг

“Эрдэнэс Монгол” нэгдлийн Засгийн Газрын бүрэн эрхт төлөөлөгч /БЭТ/ Ж.Батзандан хэвлэлд хандаж мэдээлэл өгөв. Тэрбээр …