Хоолны хордлогот халдвар бүртгэгджээ

Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 22-р хороонд оршин суудаг нийт 10 хүн хоолны хордлогот халдварт өртсөн байна.

Тэрээр 3 дугаар сарын 23-ны орой гэрийн ойролцоох дэлгүүрээс өндөг авч, хоол хийж иджээ. Уг хоолыг нийт 10 хүн идсэнээс 9 хүнд дотор муухайрах, гэдэс дүүрэх, бөөлжих, усархаг суулгах, толгой өвдөх зэрэг эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн байна.

Одоогоор 8 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, нэг хүн өрхийн эмчийн хяналтад байна. Өвчтөнүүдийн биеийн байдал дунд зэрэг, эмнэлзүйн зовиурууд багасчээ.

Хоол идсэн 10 хүнээс сорьц цуглуулж, ХӨСҮТ-ийн нян судлалын лабораторид шинжилж байна. Мөн Баянгол дүүргийн МХГ-ын эрүүл зүйн нян судлалын лабораторид идсэн хоолны үлдэгдлийг шинжилж байна.

Иймд нийт хүн амд аюулгүй хоол хүнсний 5 түлхүүрийг баримталж байхыг зөвлөж байна.

alt

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …