Р.Ариунболд: Иргэд аливаа асуудалд хуулийн хүрээнд хандах ёстой

10426836_905147439506398_2601294089079536764_nТөв аймгийн Заамар сум бол Монголын уул уурхайн томоохон бүс  нутгийн нэг билээ. Зөвхөн Заамар суманд л гэхэд  “Алтандорнод”, “Монполимет”, “Зэрэгцээ”, “Илт гоулд”, “Мон дулаан трейд” тэргүүтэй  30 орчим  уул уулхайн компани болон цөөнгүй тооны  жижиг нөхөрлөлүүд үйл ажиллагаагаа явуулдаг ажээ.  Бид Заамар сумын Хайлааст багт байрладаг Сум дундын  Цагдаагийн  хэлтсийн дарга Цагдаагийн дэд хурандаа Р.Ариунболдоос тодруулга  ярилцлага авснаа  та бүхэндээ хүргэж байна.

– Танай сумын цагдаагийн хэлтэс бусад сумыг бодвол бие бүрэлдэхүүний тоогоор арай илүү санагдлаа

–  Төв аймгийн Заамар суманд 2003 онд ЦЕГ-ын даргын тушаалаар Цагдаагийн тасаг байгуулагдсан бөгөөд улмаар 2006 ны  06 сард Цагдаагийн хэлтэс болж өргөжсөн. Манай хэлтэс Төв аймгийн  баруун талын 7 сум болох Эрдэнэсант, Цээл, Өндөрширээт, Угтаалцайдам, Баянхангай, Лүн, Заамар зэрэг сумыг харьяалан  нийтийн хэв журам сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.  ЦЕГ-ын даргын тушаалаар Цагдаагийн тасгаас сум дундын Цагдаагийн хэлтэс болж өргөжсөн нь Заамар  суманд үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компани, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа идэвхжихийг дагалдан  суурьших хүмүүсийн тоо  нэмэгдэж, үүнийг  дагалдан  гэмт хэрэг зөрчил ч  өсөх болсонтой холбоотой. Бид уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахууйн нэгж болон  иргэдийнхээ аюулгүй орчинд амьдрах, ажиллах орчныг бүрдүүлэх, хууль журмыг сахиулах үүргийг хэрэгжүүлэхэд гол анхаарлаа чиглүүлэн ажиллаж байна. Түүнчлэн нийслэл хоттой ойр байдаг болохоор малын хулгайн гэмт хэрэг зөрчлийн багагүй хувийг эзлэдэг.  Манай байгууллагын зүгээс хариуцсан нутаг дэвсгэр, тойргийнхоо 7 сумдын хэмжээнд  “Малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд малчдын оролцоо” сэдэвт бүсийн зөвлөгөөнийг зохион байгуулж,  малын хулгайнаас сэргийлэх Малчдын бүлгийг байгуулж, тэдгээрийн ажиллах журмыг сумдын ИТХ-аар батлуулж ажиллаж ирсэн нь энэ чиглэлд ихээхэн дэвшилттэй болсон.  Тус хэлтэс нь Гэмт хэрэгтэй  тэмцэх хэсэг, Хэв журмын хамгаалах хэсэг гэсэн 2 үндсэн нэгжтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг, бусад Цагдаагийн хэлтэстэй харьцуулахад бүтцийн хувьд арай багасгасан бичил хэлбэрээр зохион байгуулагдсан хэлтэс юм.22601_905147822839693_1957911428587398066_n 11083873_905147512839724_3782276307554223834_n

– Уул уурхайн компаниудын үйл ажиллагаа явагддагтай холбоотойгоор ямар хэрэг зөрчил зонхилдог вэ?

–  Ноднин 20 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулсан бол энэ жил 30 орчим аж ахуйн нэгжүүд уул уулрхайн олборлолт үйл ажиллагаагаа явуулахээр бэлтгэл ажилдаа ород байгаа тухай мэдээлэл бидэнд байна. Үүнийг дагаад уул уурхайн компаниудын үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлдэг, бидний нэрлэж заншснаар “нинжа” гэж хэлдэг хүмүүс байдаг. Тэдний хууль бус үйл ажиллагаа дулааны улиралд идэвхждэг. Тэд ихэнхдээ хууль бус хулгайн аргаар алт олборлох зэргээр хууль бус үйл ажиллагаа эрхэлдэг нь Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд жаахан хүндрэл учруулдаг. Бидний зүгээс хуулийг хэрэгжүүлэхийн  зэрэгцээгээр хариуцлагатай уул уурхайн үйл ажиллагаа явуулах, хуулийн хүрээнд ажиллахыг байгууллага аж ахуйн нэгж, иргэдэд анхааруулдаг. Өнөөдөр  улс орны хувьд нөхцөл байдал хүндэрч, засаг төрөөс уул уурхайн салбарыг дэмжих бодлого барьж байгааг дагалдан хүн бүр зөвшөөрөлтэй зөвшөөрөлгүй хамаагүй уул уурхай руу орж ажиллахыг эрмэлзэх хандлага гаргаж байна. Хэдий ард иргэдийн амьжиргаа хүнд хэцүү байгаа ч гэсэн аливаа асуудалд хуулийн хүрээнд байх ёстой гэдгийг  манай ард  иргэд анхаарах ёстой гэдгийг зориуд хэлэх нь зүйтэй болов уу

– Иргэд хууль бусаар алт олборлохоор хууль зөрчин ажилласан тохиолдолд хуулийн ямар хариуцлага хүлээлгэдэг вэ

–  Манай улсын  иргэд “Заамарт алт гарч гэнэ” гэсэн аман яриа, сургаар монголын өнцөг булан бүрээс, бараг  21 аймгаас иргэд энд цуглаж байна шүү дээ. Заамар сумын Хайлааст багт л гэхэд суурин оршин суудаг иргэдээс  явуулын, өөр аймаг сумын харьяат хүмүүс олон байх жишээний.  Ихэнхдээ Булган, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн иргэд зонхилон хувиараа алт олборлодог “нинжа” нарын массыг бүрдүүлж байна. Иргэд аль болох бусдынхаа худал үг, ятгалганд итгэн хаа холоос Заамар сумыг зорьж ирэхгүй байгаасай, хууль бус үйл ажиллагаанд оролцохгүй байгаасай, өөрөө гэмт хэрэгт санаатай санамсаргүй өртөхөөс өөрөө өөрийгөө сэргийлж байгаасай  л хэлэх байна.  Хууль бус, гар аргаар алт олборлож байгаа иргэдийн зөрчил дутагдлыг нь илрүүлсэн тохиолдолд Захиргааны журмаар хууль бус аргаар алт олборлосон багаж зэвсэг,  тээврийн хэрэгсэл зэргийг хураах, улсын орлого болгох журмыг Сумын ИТХ-аас батласан. Үүнийг манай цагдаагийн байгууллага хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй. Иймээс иргэд та бүхэн бусдын  элдэв цуу ярианд итгэн Заамар суманд  ирж, хууль бусаар алт олборлохыг завдан багаж төхөөрөмж, тээврийн хэрэгслээ улсын орлого болгох бий гэдгийг  урьдчилан сэрэмжлүүлж  хэлэх байна.

–  Өнөөдрийн хувьд танай тасгийн хувьд ямар үйл ажиллагаа болж байгаа юм бол

–  Өнөөдөр манай цагдаагийн хэлтэс 2015  оны I улиралд хийсэн ажлаа дүгнэж, албан хаагчидаа танилцуулж, тус улиралд албан хаагчид сахилга, ёсзүйн талаар хэрхэн ажилласан вэ гэх зэрэг алдаа оноогоо дүгнэх зорилгоор тайлангийн хурал, сахилгын зөвлөгөөнийг хийж байгаа юм. Бид энэ зөвлөгөөнийг улирал бүрийн төгсгөлд 7 сумынхаа хэсгийн төлөөлөгч, цагдаа, мөн хэлтсийнхээ нийт алба хаагчдынхаа хүрээнд  хийдэг уламжлалтай. Мөн дээр нь нэгэнт алба хаагчид маань улиралдаа нэг удаа цугласан дээр нь албан хаагчидаа соён гэгээрүүлэх, тэдэнд “номын дуу” сонсгох зорилготойгоор энэ удаа Монголын Лектор төвийн сургагч багш Ц.Мөнхбаатарыг урьж ирүүлэн “Харилцааны соёл” лекцийн агуулга дор бие биенээ хүндэтгэх ёс, албандаа хандах хандлага, цагдаагийн албан хаагчийн  ёс зүй,  өөрийгөө илэрхийлэх чадвар зэрэг  шинэ мэдлэг  мэдээлэлийг албан хаагчиддаа хүргэлээ. Зочин багшийн лекцийг сонсоод манай албан хаагчид асуулт асуун харилцан ярилцаж байгаа байдлыг харахад хааяа ч гэсэн албан хаагчдыхаа оюун санааг нь “цэнэглэж”, номын дуу сонсож байх нь зүйтэй юм байна гэсэн бодол төрлөө.

– Ярилцсанд баярлалаа, та бүхний ажилд өндөр амжилт хүсье

– Баярлалаа, таны ажилд ч гэсэн амжилт ерөөе

Ц.Мөнх

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …