Тэнэгүүдийн баярын алдарт хууралтууд

images4-р сарын нэгэн буюу “Тэнэгүүдийн өдөр” хэмээн нэрлэгддэг энэ өдрийг Америкчууд жил бүр тэмдэглэдэг байна. Хэдийгээр албан ёсны амралтын өдөр болгон хүлээн зөвшөөрөгдсөн баяр биш ч гэлээ олон төрлийн үйл ажиллагаа, ажлын хамт олноо, найз нөхдөө дөнгөдөг тогтсон заншилтай баяр юм. Энэ баярыг улс орон бүр өөр өөрийн заншилтайгаар тэмдэглэдэг бөгөөд ихэнх улс оронд нэг нэгийгээ дөнгөж, шоглож тэмдэглэдэг байна. Энэ утгаараа америкчууд тэнэгүүдийн өдөр гэж нэрлэсэн байдаг байна.

Дөрөвдүгээр сарын нэгний сонирхолтой түүхүүдээс дурьдвал

Саятны Мөсөн уул нураах дуудлага худалдаа

1978 онд Дик Смит нэртэй бизнесмэн Антарктикийн мөсөн уулыг чирч авчиран жижиг шоо болгон эвдэж зарахаа зарласан байна. Тэрээр эдгээр Антарктикийн уулыг хуваасан эдгээр мөсөө амттай бөгөөд юунд ч хийж ууж болох ба үүнийгээ 10 центээр зарна хэмээн сурталчилжээ.  Хэвлэл мэдээллийн хэрэгсэлийн ажилчид энэхүү үйл явдлыг сурвалжилахаар Сиднейн усан онгоцны зогсоол дээр бүх бэлтгэлээ хангасан байсан ба үнэндээ энэ нь зүгээр л нэгэн дөнгөлт байсан аж.

Дербишайр Үлгэр

Лебанон Сиркл Mажик компани 2007 онд өөрийн цахим хуудсандаа занданшуулсан лусын дагина олсон хэмээн мэдээллэсэн байна. Энэ гайхамшигт зүйлийг тэрээр нохойтойгоо салхилж явахдаа олсон хэмээн бичжээ. Энэ мэдээлэл зурагтайгаа маш олон хүний анхаарлыг татсан ба сая сая хандалт авч олон нийтийн хэрэгслээр маш хурдацтай тархсан байна. Харин дөрөвдүгээр сарын нэгэнд сайтын эзэн амьтан нь энэ бол хууран мэхлэлт байсан гэдгийг илчилжээ. Гэсэн хэдий ч олон хүмүүс одоог хүртэл энэ мэдээллийг үнэн хэмээн итгэж биширсээр байгаа аж.

Биг-Бен Дижитал болно.

1980 онд BBC-ийн алдарт Биг-Бен цагт цамхагийг шинэчлэн дижитал цаг руу хөрвүүлэхээр болно гэсэн мэдээлэл тархжээ. Цагт цамхаг нь Лондонгийн соёлын түүхийн нэг хэсэг байсан учраас энэ нь олон нийтийн дургүйцлийг маш их хүргэсэн байна. Япон дахь BBC-ийн гишүүд үүнийг эсэргүүцэгчидийн нэг байжээ. Үнэндээ энэ нь зүгээр л хууран мэхлэлт байсан байна.

Алдарт Лохх нэсс мангасыг олсон

1972 онд Фламинго Парк амьтны хүрээлэнгийн судлаачдын баг Лохх нэсс мангасын биеийг олсон гэх мэдээллийг тараасан байна. Энэ нь олон нийтийн сонирхлыг их татсан ба Иоркшир гэрэл зургийн газраас зурагчин очиж зургийг нь авахыг хүсэхэд  үл мэдэгдэх биетийн зургийг даруулсан аж. Үнэндээ энэ нь зүгээр нэг үзүүлэн байсан ба Дөрөвдүгээр сарын нэгэнд хууран мэхлэлт байсан гэдгийг Паркийн ажилчид хүлээн зөвшөөрсөн байна

Бархасбадь болон Плутон гариг дэлхий дээр унах болно

1976 онд BBC Radio 2-оос хоёр гариг дэлхий дээр унах болно гэсэн мэдээллийн тараажээ. Бархасбадь, Плутон гаригууд нь дэлхийн хүндийн хүчний төв цэгт унах ба ингэснээр дэлхий сүйрнэ гэсэн байна. Одон орон судлаачид энэ мэдээллийг маш нухацтай шалгаж үзсэн ба үнэндээ энэ нь хууралт байжээ. Зарим иргэд үнэхээр дэлхий сүйрнэ хэмээн итгэж гэрээсээ гаран зогсож байсан байна.

Шпагеттиний мод тарьжээ

1957 онд BBC News хөтөлбөрөөр Panorama Швейцарийн шпагеттиний мод тарьсан гэсэн мэдээлэл Дөрөвдүгээр сарын нэгний хамгийн алдартай хууралт байжээ. Энэ бүс нутаг бага зэргийн хүйтэн ба гэртээ ургуулсан шпагеттиний мод үр өгөөжтэй  байж үйлдвэрлэл болгон хүлээн зөвшөөрсөн гэжээ. BBC-ийн мэдээлсэнээр тэд улаан лоолийн соустай шпагеттиний мод нь сүрлэг хуш модтой адил гэсэн ба хүмүүсийн сонирхлыг маш их татаж олон дуудлага хүлээн авсан ажээ.

Б.Нарангэрэл

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …