Аз жаргал бэлэгддэг топ 10 цэцэг

Сайхан хавар хаяанд ирлээ. Урин хавартай зэрэгцэн гэр орон, өрөө тасалгаандаа цэцэг тарихаар энд тэндээс цэцэг аваад үрсэлгээ хийгээд эхэлчихсэн үү? Тэгвэл уншигч та бүхэнд тасалгааны цэцэг тарихын ач холбогдол хийгээд аз жаргал бэлэглэдэг цэцгийг танилцуулья.

flower_roomӨрөө тасалгаандаа цэцэг таривал агаар чийгшүүлж, орчны дуу чимээг намсгадаг сайн талтай.

Түүнчлэн компьютер, цахилгаан хэрэгслийн соронзон орны үйлчлэл, хорт туяа, тамхины утааг өөртөө шингээгээд хүчил төрөгч ялгаруулдаг шидтэй “амьтад”. Эзэн нь цэцгээ хэдий чинээ хайр лана, төдий чинээ сайн энерги ялгаруулдаг хэмээн ярьдаг. Ялангуяа бага насны хүүхэдтэй, аз жаргал, инээд хөөрөөр дүүрэн айлд цэцэгс өдрөөс өдөрт өнгө үзэмж нэмэн ургадгийг судлаачид тогтоожээ. Эзнийх нь сэтгэл санаа өөдрөг, ажил нь бүтэмжтэй байвал хуга цаанаасаа өмнө дэлбээлдэг гэнэ. Харин гэрт нь байнга хэрүүл маргаан гардаг, уур цухал ихтэй хүмүүс амьдардаг бол цэцэг төдий сайн ургахгүй, гундуу байдаг гэж цэцэгчид үздэг юм билээ. Мөн өргөст кактусыг гэрийн үүдээр тавибал муу хэл ам зайлуулдаг бөгөөд хэт ягаан туяаны цацрагийг өөртөө шингээж, эд хөрөнгө далладаг гэх. Харин том навчтэй удамбор нэлээд “архичин” ургамал. Түүнийг тодорхой давтамжтайгаар архиар “угжаад” байвал тэр хэрээр навч нь томорч, өндөр ургадаг зуршилтай. Тэгвэл энэ удаа танд аль өрөөндөө, ямар цэцэг ургуулбал тохиромжтой талаар мэргэж лийн хүмүүсийн зөвлөгөөг хүргье. Гал тогоо эмэгтэйчүүдийн хувьд чухал өрөө. Тэнд халуун бас чийгтэй байдаг тул температурын хэлбэлзлийг сайн даадаг, тэсвэртэй ургамал зохиомжтой. Жишээ нь, өвслөг ногоон навчит, удаан цэцэглэдэг ургамлыг сонгож болно. Унтлагын өрөөнд хүмүүс харьцангуй бага цагийг өнгөрөөдөг. Энэ утгаараа тарьсан цэцгэндээ тэр бүр анхаарал хандуулдаггүй талтай гэнэ. Ерөнхийдөө унтлагын өрөөний цэцгийг цонхны тавцан дээр байрлуулахад хамгийн тохиромжтой. Хэрвээ танай энэ өрөө талбай томтой бол хагас сүүдэрлэг газар дуртай, өн дөр ургадаг цэцэг тохирно. Харин ажлын өрөөний цэцэгс тэсвэртэй, удаан хугацаанд арчилгаа шаардахгүй тусмаа сайн бөгөөд хэт ягаан туяа, агаар сайн цэвэрлэдэг навчит болон цэцэглэдэг ургамал сонгоорой.

ЦЭЦЭГС ЯГ Л НЯЛХ ХҮҮХЭД ШИГ ААШИЛДАГ

Та тасалгааны цэцэг худалдан авах гэж байгаа бол тухайн ургамал өнгө үзэмжээ удаан хадгалж чаддаг, хэр арчилгаа шаарддаг, аль өрөө, ямар орчин зохимжтой, эсэхийг мэдэж байх хэрэгтэй. Уг нь гэрийн нөхцөлд ургуулсан цэцэг илүү тэсвэртэй, өвдөх нь бага байдаг аж. Гэхдээ худалдан авсан ургамлаа хэрхэн арчлах, долоо хоногт хэдэн удаа услах, хаана байрлуулах талаар худалдагчаас заавал асуугаарай. Учир нь ямар ч цэцэг орчин болон эзэн нь солигдоход эмзэг байдаг гэнэ. Жаахан хүүхэд танихгүй айлд яадаг билээ, яг тийм зан гаргадаг хэмээн цэцэгчид зөвлөв. Цэцэг бүр харилцан адилгүй хэмжээтэй ус шаарддаг бөгөөд өдөр бүр усалж болохгүй. Ерөнхийдөө долоо хоногт хоёр удаа жижиг цорготой шүр шүүрээр навчинд нь ус хүргэлгүй, зуны цагт орой, өвөл өглөө усална. Ургамлын үндэс хэт хүйтэн усыг сорох чадвар муу байдаг. Иймд крантны хүйтэн усыг саванд хийж нэг хонуулахад тасалгааны температуртай ижил болж, хлор нь бас уурших ёстой. Тасалгааны ургамлын хөрс амархан мууддаг учраас 14 хоногт нэг удаа услаад 40- 50 минутын дараа бордоогоо хийнэ. Зориулалтын бордоо байхгүй бол мах угаасан ус, нунтагласан өндөгний хальс дэвтээсэн ус ургамалд сайн тэжээл болдог. Гэрэл дутагдвал навч нь цайж зөөлрөн хэлбэр нь өөрчлөгдөх, иш нь сунах цэцгийн тоо цөөрөх, цэцэглэлт зогсдог. Тасалгааны ургамал бүр харилцан адилгүй гэрлийг шаарддаг тул ургамлаа тасалгаанд зөв байрлуулах нь чухал. Зуун настыг нар тусдаг цонхонд ойр байрлуулах хэрэгтэй. Харин хонхонцэцгийг гэрэл бага шаарддаг газар тавьж болно.

МӨЧРӨӨР НЬ УРГУУЛДАГ ЦЭЦЭГТ ШИНГЭН ХӨРС ТОХИРОМЖТОЙ

Цэцэг суулгах савны ёроолд агааржуулах нүх гаргаарай. Навчин дээрх тоос шороог арчиж, шүршиж цэвэрлэх хэрэгтэй бөгөөд 1-2 жил болоод савыг нь томруулах шаардлагатай. Тухайн ургамлын онцлогоос шалтгаалж янз бүрийн бүтэцтэй хөрс таардаг. Тэгэхээр ялангуяа цэцэглэдэг ургамлын хөрс сэвсгэр байх нь чухал. Тэгвэл ямар хөрсийг аль цэцгэнд ашиглаж болохыг зөвлье. Ялзмаг тайхар шороон хөрсний найрлаганд фосфор, кали, кальц зэрэг эрдэс давсаар баялаг амьтны гаралтай өтөг, бууц шивх, сангас, ясны гурил зэрэг орно. Ийм хөрсийг ургамлын өсөлт хөгжилтийг сайжруулах зорилгоор ашигладаг аж. Ширгэн хөрс гэж бас бий. Азотоор баялаг, нугын хүчиллэг биш ширгээс хүрзээр гишгэн авч ногоо той талаар нь давхарлаад зав сар нь бууц хийж услах замаар ялзралыг түргэс гэнэ. Энэ арга үндэс болон иш мөчрөөр тарьж ургуулдаг цэцэгт тохиромжтой.

УЛААН ЧИНЖҮҮ ХОРТОН ШАВЬЖНААС ХАМГААЛНА

Хөнгөн хөрс. Тэжээлтэй эл сэр хэг хөнгөн хөрсийг хэлдэг. Ялзмагтай болон ширгэн хөрсийг холиход хөнгөн сэвсгэр болно. Ийм хөрсөнд эмзэг, амархан гунддаг ургамлыг мөчрөөр үндэслүүлэх, эсвэл үрээр тарихад ашиглана. Үүнээс гадна ургамлын нэг дайсан нь хортон шавж. Хортон шавжинд бариулсан ургамал өнгөө алдаж, хорчийж шарласаар яваандаа үхдэг. Хортон шавжийг устгахад саван, тамхины уусмал, хүчиллэг жимсний хальс зэргийг ашиглаж болно. Мөн улаан чинжүүний нэг кг үрийг усанд буцалгаад нэг цаг битүү байлгаад 24 цагийн дараа нухаж шахаад шүүнэ. Хандыг шингэлж төөлүүр авгал дайн эсрэг шүрших байдлаар устгадаг арга бий. Эсвэл, 25 гр сармисыг нэг литр усанд хандлаад ургамлаа угаахад мөөгөнцрөөс хамгаалдаг юм байна.

 

Ингээд та бүхэндээ айл гэрт аз жаргал авчирдаг тасалгааны топ 10 цэцгийг танилцуулья.

1. Нөмөргөнө 
92vjWЭмэгтэйчүүдийн цэцэг хэмээн хүмүүсийн дунд алдаршсан байдаг. Түүнийг ургуулахад хэцүү биш. Хамгийн гол нь өдөр бүр шүршиж бас хавар бүр шилжүүлэн суулгалт хийх хэрэгтэй байдаг. Энэ цэцэг нь юунд хэрэгтэй вэ гэвэл
– Гэрлэж амжаагүй бүсгүйчүүд ханьтай болход туслан;
– Хүүхэдтэй болж амжаагүй залуу хосуудад үрийн заяаг дууддаг;
– Энэ цэцэг ургаж байгаа айлд хайр ба ойлголцол оршиж байдаг.
2. Нил цэцэг .
13b845a3a5d1Нил цэцэг нь гэрэл их шаарддаг цэцэг юм. Энэ нь мөнхийн хайрын бэлэгдэл бөгөөд гэр бүлийг хэрүүлгүй тайван амгалан амьдрахад тусалдаг.
3. Хятад сарнай.
2012-03-30-156_1Хятад сарнай гэрт байхад хайр илүү бат бөх болдог гэлцдэг. Дулаанд дуртай цэцэг юм.
4. Хойя
Hoyabella_092005Хойяг гэртээ байлгаснаар, тэр тусмаа унтлагын өрөөнд байснаар энэ цэцэг нь гэр бүлийн аз  жаргалыг авчирдаг юм. Тиймээс зүрхэн хэлбэртэй ч хойя байдаг.images (10)Зүрхэн хэлбэртэй хойяг керри сортын хойя гэх бөгөөд энэ цэцгийг Гэгээн Валентины өдөр хосууд бие биендээ бэлэглэдэг байна.

5. Мирт.

87675346_large_158_616

Мөнхийн ногоон навчтай энэхүү ургамал нь цав цагаахан цэцэгстэй. Үзэсгэлэнгээс гадна түүнд анагаах бодис бий. Гэрлэлтийг бат бөх байлгах ба гэр бүлд аз жаргал ачирдаг. Зарим оронд хосуудын хуримаар энэхүү цэцэгийг бэлэглэдэг.
6. Аихризон буюу бидний нэрлэдгээр дурлалын мод.
дурлалын-модТасалгааны нөхцөлд энэ цэцэг 30 см хүртэл ургана. Навчнууд нь жижиг бөгөөд зүрхэн хэлбэртэй.
Аихризон буюу дурлалын мод нь мэдээж сайхан дурлалыг бэлэгддэг.
7. Калатея буюу марантагийн төрөл
КалатеяЭнэ цэцэгний эх орон нь Америк юм. Навчаараа гоёдог энэ  цэцэг нь гэр бүлийн аз жаргыл бэлэгдэл юм.
8. Ногоодой.ChlorophytumХамгийн арчилгаа багатай цэцэгсийн нэг юм. Энэ цэцэг нь гэрийн агаарыг цэвэрлэхээс гадна гэр бүлийг жаргалтай бас тайван амьдрахад тусалдаг хэмээн эртнээс үзэж ирсэн байна.
9. Унтаахай хатан буюу аз жаргалын цэцэг.
dd7e48_04700_zoom_a_x800Та үнэхээр сайхан хайртайгаа учрахыг хүсэж байгаа бол,, хайртай хүнтэйгээ аз жаргалтай  амьдрахыг хүсэж байгаа бол унтаахай хатан буюу аз жаргалыг цэцгийг гэртээ тариарай.
10. Годонхой буюу эрчүүдийн цэцэг.
эрчүүдийн-цэцэгНарны хур гэрэлд тун дургүй бөгөөд байнга шүршүүлэх дуртай юм. Энэ цэцэг нь эрчүүдэд эр хүний чадлыг өгдөг ба эр хүний ноён нурууг бэлэгддэг учраас эрчүүдийн цэцэг, эрчүүдийн аз жаргалын цэцэг хэмээн нэрлэдэг.
Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …