Нийслэлийн прокурор Б.Бат-Орших ажлаа хүлээлгэн өглөө

zaluu_551c939a995a9_1Нийслэлийн прокурор Б.Бат-Орших ажлаа хүлээлгэн өглөө. Ингэснээр Нийслэлийн прокурорын газрын даргын суудал эзэнгүй болж байна. Түүний оронд хэн томилогдох нь одоо ч тодорхойгүй байна. Монгол Улсын Ерөнхий прокурорын 2005 оны А/20 тоот тушаалаар “Дээд шатны прокуророор ажиллах прокурорын мэдлэг, чадварыг үнэлж дүгнэх, журам”-ыг баталсан. Энэхүү журмын дагуу Улсын Ерөнхий прокурорын 2015 оны А/21 тоот тушаалаар Шүүхэд төрийг төлөөлөх хэлтэс, Дүн шинжилгээ судалгаа хяналт шалгалтын / мониторингийн / хэлтсийн даргын албан тушаалд сонгон шалгаруулалт зарласан.

Дээрх албан тушаалд сонгон шалгаруулалт явуулах Мониторингийн хэлтсийн даргын албан тушаалд Нийслэлийн прокурор Б.Бат-Орших тэргүүлсэн байна. Тиймээс Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан тушаал гаргаж, Б.Бат-Оршихийг Улсын Ерөнхий прокуроын туслах, Дүн шинжилгээ, судалгаа, хяналт шалгалтын хэлтсийн даргаар томилсон байна.

эх сурвалж: zaluu.com

Санал болгох мэдээ

Монгол Улсын дархан хилийн зурваст газарт 34,227 га газар олгосон өмнөх Засгийн газрын хууль бус тогтоолыг хүчингүй болголоо

“Улсын хилийн зурваст газар ашиглуулах тухай” Засгийн газрын 2025 оны тавдугаар сарын 28-ны 262 дугаар …