“Монос” эмийн сангийн эм солигдсоноос хүүхдүүд дахин хордлоо

zaluu_551cebbfb38bd_1Өнгөрсөн онд Эх нялхасын эрүүл мэндийн үндэсний төвийн эмийн санч 4 хоногтойгоос 3 сархүртэлх 16 нярайд “Люминал” хэмээхэмийг тунг нь хэтрүүлж олгосноос нярай хүүхдүүд хордсон хэрэг гарсан. Уг хэргийг саяхан шүүхээр шийдвэрлээд байгаа юм. Тэгвэл “Монос” эмийн сангийн эм солигдсоноос хүүхдүүд дахин хордсон байна. Тодруулбал, тус эмнэлэгт эмчлүүлж байсан найман хүүхэд Монос эмийн сангаас ирсэн эмийг сольж өгснөөр найман хүүхэд эмэнд хорджээ. Энэ талаар тус эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн эмч н.Алтангаас тодруулахад “Монос эмийн сангаас ирсэн эмийг найман хүүхэд сольж уусан асуудал гарсан. Гэхдээ нэг ч хүүхэд хордоогүй. Эм солигдож уусан өдөр нэг хүүхэд нь зүгээр байсан учраас эмнэлгээс гаргасан. Хоёр хүүхдийг өнөөдөр гаргаад байна. Үлдсэн хүүхдүүдийн хувьд хуучин эмчилгээгээ хийлгэж байгаа учраас эмчлүүлж байна. Хүүхдүүдийн биеийн байдал тогтвортой байна” гэлээ.

эх сурвалж: zaluu.com

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …